Эрүүл мэндийн сайд жирэмсэн хүнд ямар ч эмнэлэг хүндрэлгүй үйлчлэх албан даалгавар гаргалаа
ЭХЭМҮТ-ийн гадаа эх төрсөн болон эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагатай холбооотой албан даалгаврыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр гаргалаа.
Албан даалгаварт эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн хаягжилтыг сайжруулах, шөнө өдөр ямар ч цагт олоход хялбар болгох, эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Мөн эмнэлгийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлтүүдэд харилцаа, хандлагын алдаа зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзэж дүгнэхийг албан даалгаварт тусгасан байна.
Сурахад нас оройтохгүй буюу үйлчлэгчээс төрийн захиргааны албан хаагч болсон Ш.Чулуун-Эрдэнэ
Ш.Чулуун-Эрдэнэ Гадаадын иргэн харьяатын газарт 2005 оноос эхлэн үйлчлэгчээр ажилласан хуучин хүн. Ажиллахын зэрэгцээ оройн цагаар “Газарчин” дээд сургуульд 2009-2013 онд суралцаж, багш, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Нас гуч нэлээд гарсан хойноо дээд сургуулийн оюутан болж, хүүхдийнхээ үе тэнгийн залуустай тохой нийлүүлэн оюутны ширээнд сууж хоёр ч дээд сургууль дүүргэн, 50 шүргэх насандаа төрийн албан хаагчийн тангараг өргөжээ. Улмаар эзэмшсэн мэргэжлээрээ томилолт аван Монгол Улсын хойд хилд ажиллаж буй үлгэр дуурайл болсон эгэл жирийн эмэгтэйн ажил, амьдралын замналыг хүргэхээр Улаанбаатараас 320 км-ийн зайд орших Алтанбулаг боомтыг зорьсон хэрэг ээ.
Ш.Чулуун-Эрдэнэтэй сэтгүүлч Э.Энхмаа уулзсан тухай нийтлэлийг бүрэн эхээр ЭНД дарж уншаарай.
Засаг дарга С.Батболд өнөөдөр ажлаа өглөө
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх өргөдөл гаргасан бөгөөд өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг даргын үүргийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
АШУҮИС-ийн хоёр сургуулийн байр, уламжлалт анагаах ухааны эмнэлэг ашиглалтад орлоо
АШУҮИС-ийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлт өнөөдөр боллоо. Энэ байранд тус сургуулийн харьяа найман сургуулиас Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны сургуулийн 3000 гаруй оюутан хичээллэх бөгөөд сургалтын үйл ажиллагаа эхлээд байгаа юм.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан их сургуулиудыг кампусаар хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй анхны сургууль нь АШУҮИС болж байгаа бөгөөд цаашид их сургуулийн эмнэлэг, багш нарын орон сууц, оюутны байр барих зэргээр хөгжүүлэх юм байна.
Шинэ байранд уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлэг байгуулагдсан бөгөөд энэ эмнэлэг нь жилд 110 мянга гаруй иргэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
2018 оны ТРЭНД ҮГНҮҮД
"Алдах эрхгүй" болсон хүмүүс гэвэл та бид л байх шиг.
Алдах нь бүү хэл амнаасаа бодлогогүй үг унагаах ч эрх үгүй. "Зурагтайгаа постлогдох хорвоод зөв л амьдрах юм сан гэж хичээж явна даа" гэдэг шиг эвгүй л үг хэлвэл "од" болгоод өгөх хүмүүс нийгмийн сүлжээгээр л нэг байна.
Ингээд 2018 онд "од болж" олон түмнийгээ яриа хошигнолтой болгосон эрхмүүдийг эргэн сануулъя.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.