Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ИХ НАЙРАГЧ БУРХНЫ ОРОНД ЗАЛАРЛАА
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Урвуулагч хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө бурхны оронд заларлаа.
Их найрагчтай даваа гаригт 05.00-07.00 цагийн хооронд Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэхээр болжээ.
САР ШИНИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА ТҮРҮҮЛЛЭЭ
Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн билээ.
Улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж шөвгийн дөрөвт үлдсэн.
Долоогийн даваанд тэрээр улсын аварга Н.Батсуурийг давж, наймын даваанд буюу үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Ц.Содномдоржийг давж ийнхүү сар шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн юм.
Бөхийн барилдаан дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал”, мөнгөн шагнал гардууллаа.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ПУНЦАГИЙН БАДАРЧИД ТӨРИЙН СОЁРХОЛТ ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарчид өнөөдөр "Есөн эрдэнийн орон" найраглалаар нь Монгол Улсын Төрийн соёрхолт цол хүртээлээ.
Төрийн соёрхолт Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч П.Бадарч:
"Төрийн шагналд гурван удаа дэвшээд энэ жил энэ сайхан шагналыг авлаа. Ерөнхийлөгч эрхэм Х.Баттулгадаа баярлаж байгаагаа илэрхийлье. "Есөн эрдэнийн орон" найраглалд маань Монголын ард түмэн дуртай учраас энэ шагналд олон түмэн дуртай байгаа гэж бодож байна" гэсэн юм.
Ц.ЭНГҮҮН ЯПОНД АЯ ДУУГАА ӨРГӨЛӨӨ
"The Voice of Mongolia" шоуны ялагч Ц.Энгүүн Япон улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Саппорогийн цасны баяр дээр ая дуугаа өргөлөө. Ц.Энгүүн болон түүний баг хамт олон энэ сарын 4-нд Япон улсын Хоккайдо мужид хүрэлцэн ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг Японы "Призм" ХК болон "Монгол Контент" ХХК, "Хүрээ энтертайнмэнт" ХХК хамтран зохион байгуулж байна.
САППОРОГИЙН ЦАСНЫ БАЯРААС
Дэлхийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл явдал болох Япон улсын Саппоро хотын Цасны баяраас GoGo.mn мэдээний агентлагийн сэтгүүлч Б.Нямдарийн хийсэн "Саппород сүндэрлэсэн ГАЙХАЛТАЙ ЦАСАН БАРИМЛУУД" сурвалжилгыг ЭНД, хоёр дахь “Цасан баримал, цаг агаар, хүмүүс гээд САППОРОД бүх зүйл МАШ ГОЁ БАЙНА” сурвалжилгыг ЭНД дарж үзээрэй.
МЬЯНМАРЫН ХАМГИЙН ТОМ MPT ОПЕРАТОР НЬ "МОНГОЛ КОНТЕНТ" КОМПАНИТАЙ 2019 ОНД ДАХИН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Мэдээллийн технологийн салбарт 13 жилийн туршлагатай “Монгол Контент” ХХК Мьянмар улсын үүрэн телефоны хамгийн том оператор компани болох “Myanma Posts and Telecommunications” /MPT/ компанитай програм хангамжийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийх аутсорсингийн гэрээг 2016 онд хийсэн билээ. Тэгвэл "Монгол Контент" компани нь Мьянмар улсын хамгийн том MPT үүрэн холбооны оператор компанитай хамтран ажиллах гэрээгээ 2019 онд дахин сунгалаа. Манай улсын инженерүүд финтек шийдэл, апп хөгжүүлэлт, O&M support дээр олон улсын түвшинд ажиллаж, туршлага чадвараа улам бүр нэмэгдүүлсээр байна.
АЗАЙ БУУРЛУУДАА ХҮНДЭТГЭН ЗОЛГОЛОО
XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа мал аж ахуй, уул уурхай, зам, тээвэр, боловсрол, төрийн захиргааны салбарт олон жил ажилласан 80-98 настай буурлууд, Т.Сэмжидхорол, Ц.Адъяа, З.Дашзэвэг, Н.Төмөртогоо, Л.Дулам, П.Донжоо, Д.Галсан, С.Чанцал, Д.Цэгмэд нарын амрыг эрэн золгож, гарын бэлэг гардууллаа.