Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙГ ТӨРИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАН АВЧ, МӨНГӨ УГААЛТ ХИЙСЭН ГЭВ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схем гэх зүйлийг танилцуулснаар энэ долоо хоногийг үйл явдлыг эхлүүлсэн гэж болно.
Тэд худалдан авсан энэ үнийн дүнгийн 72.4 хувь нь төрөөс 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан байж магадгүй бөгөөд нэг төрлийн мөнгө угаах хэрэг болсон гэдгийг хэлсэн юм. Мэдээллийн араас Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Мөнхбаатар нарыг Эрүүгийн цагдаагийн албанд байцаан улмаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр Урьдчилан хорих 461-р анги руу авч явсан юм. Ингэхдээ Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг нэгийг нь гэрээс нь нөгөөг нь ажилдаа явах замд нь баривчлан авчирсан. Харин үүний маргааш тэднийг сулласан. Үүнтэй залгаад ЗГХЭГ-ын дарга “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д зургаан сарын онц дэглэм зарласныг дуулгаж, тэр даруйдаа Эрдэнэт хотыг зорин тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийг төлөөлөн ажиллаж байсан, Тэргүүн дэд захирал тэргүүтэй хэд хэдэн захирлыг ажлаас нь халсныг танилцуулан, өрөөг нь битүүмжилсэн.
Харин энэ явдлын дараа О.Орхон хууль бус, хүний болон компанийн нэр хүндэд халдсан ийм үйл ажиллагаа явуулсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүнийг гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан бол заавал ийм ажиллагаа явуулахгүйгээр очих байсан гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тэрбээр улс төрийн зорилготой, нийгэм дэх улс төр эд хөрөнгийн дахин хуваарилалтын зорилготой гэж үзэхээс өөр аргагүй байгаагаа хэлж байв.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛАХААР БОЛЛОО
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болсон бөгөөд нийт найман асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх томилох, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах, Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа талаар санал хүргүүлсэн. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар УИХ дахь АН-ын гишүүд ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдаад буй гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлээд байгаа юм.
ЭТТ ХК ЭНЭ ОНД ИРГЭН БҮРТ 53 МЯНГАН ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТАРААНА
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд пүрэв гарагийн үдээс хойш сэтгүүлчдийн асуултад хариулах зар тараав. Энэ үеэрээ “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг нээлттэй арилжина гэдгийг хэлсэн юм. Ингэхдээ уурьдчилж зарлага гаргахгүй байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад анхааруулжээ. Тэрбээр “Энэ компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд эзэмшдэг. Компаниуд маш бага хувь эзэмшдэг. Энэ компани өнгөрсөн онд 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Төр үүний 85 хувийг төмөр зам барих төсөлд зарцуулах тул иргэд ч өөрт ногдох ногдол ашгаа авах ёстой. Тооцоо хийхэд 1072 ширхэг хувьцаатай иргэн 53 мянган төгрөг авна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
АТГ ДАРГА АЛБАН ТУШААЛААСАА “БУУЖ” МАГАДГҮЙ
Өнгөрч буй долоо хоногт Авлигатай тэмцэх газрын даргын чих нэлээд “халууцлаа”. УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-наас нээх болсонтой холбоотойгоор Ерөнхийлөгч УИХ-ын даргад ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг хүргүүлсэн. Нийт гурван санал хүргүүлсний нэг нь ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн юм. Тэгвэл үүний маргааш УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ Ж.Батзандан “АТГ-ын дарга тун удахгүй солигдоно” гэсэн үгийг хэлээд авав. Ерөнхийлөгчөөс эхлээд АТГ-ын даргыг солих, томилох асуудлыг нэлээн чухлаар авч үзэж байгаа төдийгүй Ж.Батзандан гишүүний хэлсэн үгнээс харвал шуудрах замдаа орсон юм болов уу гэж ойлгохоор болжээ.
ЭНЭТХЭГЭЭС МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭН УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ХАЛДВАР ТЭЭН ИРЖЭЭ
Эрүүл мэндийн яамнаас Улаанбурхан өвчний гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Өмнөговь аймагт ажиллаж байгаа Энэтхэг улсаас ирсэн инженер халуурч, тууралт гарсан тул ХӨСҮТ-д хандан шинжилгээ хийлгэхэд Улаанбурхан өвчин болох нь тогтоогдсон талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Улаанбаатар хотоос Өмнөговь аймар руу таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очсон бөгөөд уг өвчнийг тухайн бүсэд халдваргүй болгохоор ажиллаж байгаа бөгөөд эЭнэ өвчин халдвар өндөртэй, дархлаа сул, архаг хууч өвчтэй хүмүүст халдварлах магадлал өндөр учраас иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөлөө.
2018 оны жилийн эцсийн байдлаас авч үзвэл Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Япон, Малайз, Украйн, Гүрж, Серби, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт гарсан байна. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж буй бөгөөд дархлалын түвшин бага гэгддэг 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалжээ.
АВРАГЧИД АРАВ ХОНОГИЙН ТУРШ АЖИЛЛАЖ ОСОЛДСОН ИРГЭДИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЖ ДУУСЛАА
Өнгөрсөн сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайд хөрсний нуранги үүсэж, зургаан хүн, хоёр техник нурангид дарагдсан осол гарсан. Тухайн цаг мөчид хоёр иргэнийг аварсан бол дөрвөн хүнийг хайх ажиллагааг бүтэн арав хоногийн турш хийж, өчигдөр сүүлийн иргэний цогцсыг гаргаж авсан юм. Аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр ийнхүү дууслаа.
Осолтой холбоотойгоор энэ долоо хоногт Шадар сайд Ө.Энхтүвшин Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Эко алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд гарсан ослын нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Үүнийхээ дараа ослын шалтгаан, нөхцөлийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой, ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй гэсэн дүгнэлт гараад байна гэдгийг тэрбээр онцолсон.
Түүнээс гадна амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт компанийн зүгээс тусбүр хоёр өрөө байр, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болоод байгаа талаар мэдээлсэн юм.
БНСУ-ЫН ВИЗ ХҮСЭГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХАМГИЙН БАГАДАА 50 ХОНОГ ШАЛГАНА
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй монгол иргэдийн материалыг шалгах хугацааг хамгийн багадаа 50 буюу түүнээс хоногийг зарцуулах болсон талаар мэдээллээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа бөгөөд мөн үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчилан шалгах шаардлага тулгарч байгаа аж.
Мөн сүүлийн үед виз мэдүүлсэн иргэдийн 20-25 хувь нь визний брокеруудаар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа бөгөөд ялангуяа олон удаагийн виз авч өгөх нэрийдлээр 6 саяас 8 сая төгрөг авдаг залилангийн хэрэг их хэмжээгээр илэрч байна. Энэ нь БНСУ болон Монгол улсын хуулийг зөрчиж буй хэрэг тул үүнтэй хатуу тэмцэх болсныг мэдэгдэж байна. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд Монгол улсын хуулийн байгууллагад хандан зохих арга хэмжээг авах болно хэмээн мэдэгдлээ.
САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА, СУРВАЛЖИЛГА
- Хоккайдогийн их сургуульд Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр докторын зэрэг хамгаалан тус улсад 10 гаруй жил амьдарч, хоёр улсыг холбох олон салбарын ажилд гар бие оролцон, хувь нэмрээ оруулдаг, Монгол Улсыг Японд сурталчлах, Япон улсын хөгжил дэвшил, ололт амжилтаас өөрийн улсдаа нутагшуулах чин хүсэлтэй Г.Өсөхбаяр бүсгүйн GoGo Cafe буланд өгсөн ярилцлагыг уншихыг танд санал болгож байна.
- Хүүхдийн инээд цангинасан халуун дулаан уур амьсгалтай, зургаан хүүхэдтэй залуу хосынхоос бэлтгэсэн сурвалжилгыг амралтын өдрөөрөө уншихыг санал болгож байна. Өрхийн тэргүүн Л.Отгонбаяр 34 настай, эзэгтэй Д.Ундармаа нь 33 настай, аав, ээжийн гэгээн хайрын бэлгэдэл болсон зургаан хүүхдийн том нь аравдугаар ангийн сурагч, бага нь хоёр настай.