УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан 22.30 цаг хүртэл үргэлжил, Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Өчигдрийн хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 81.8 хувь нь дэмжсэн юм. Уг хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн АН-ын бүлэг хуралдааныг орхиж, зарим хуульчид эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл өчигдрийн хуралдааны үеэр МАН-аас хуулийн төслийг энэ чигээр нь батлахыг эсэргүүцсэн, Үндсэн хууль зөрчиж байгаа гэсэн тайлбарыг өгөх гишүүд байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хэт холилдвол дарангуйлалд хүргэдэг, гүйцэтгэх шүүх эрх мэдэл холилдвол дуусах нь тэр. ҮАБЗ-ийн нэг нь Ерөнхий сайд байгаа нь зөрчилтэй байна” гэсэн юм.
Хуулийн төслийн эсрэг байр суурь илэрхийлсэн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Оюунхорол, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын үгийг хүргэж байна.
Ц.Мөнх-Оргил: ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИНӨ
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Нэгдүгээрт МАН-ын бүлэг Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонссон. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар аа, ийм хуулийн төсөл өргөн бариад ороод ир гэсэн чиглэл, шийдвэр гараагүй шүү. Энэ залруулгаа хэлэхгүй бол намын бүлэг нэг ийм хуулийн төсөл хурдан бариад ороод ир гэсэн, тэр үүргийнх нь дагуу Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьсан юм шиг утгагүй ойлголт төрчих гээд байна.
Намын бүлэг нэгдүгээрт Засгийн газарт энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Хоёрт УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулъя, ажлын хэсэг энэ хуулийн асуудлуудыг нэг мөр цэгцэлж, УИХ-ын гишүүдээс хуулийн төслийг өргөн баръя гэсэн. Түүнээс Ерөнхийлөгчийг ийм хуулийн төсөл бариад ороод ир гэж хэлээгүй шүү.
Ингэж системийг бүхэлд нь хэврэгшүүлж, Үндсэн хуулийн суурь зарчимд сүх барьж орсон ийм хуулийг батлах хэрэггүй
Эрүү шүүлт тулгаж, гэм зэмгүй хүмүүсийг тамлан зовоосон, зохион байгуулсан, мэдэх ёстой ч мэдээгүй, эсвэл санаатай санаагүй анзаараагүй өнгөрсөн бүх төрийн албан хаагчдад бүгдэд нь хуулийн дагуу хамгийн чанга хариуцлага хүлээлгэх ёстой гэдэгт санал нэг байна. Харин яаж хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуултын хариулт нь маш ойлгомжтой.
Үндсэн хуулийн дагуу, хууль тогтоомжийн дагуу л хариуцлага тооцох ёстой. Миний үзэж байгаагаар яг одоо энэ өргөн барьснаараа энэ хууль батлагдвал Үндсэн хууль зөрчинө. Үндсэн хуульд үндсэн суурь зарчим нь эрх мэдлийг хуваарилах, тэр дундаа шүүх, прокурор, АТГ зэрэг хууль, шүүхийн байгууллагын ажилтан, удирдлагууд улс төрөөс, улс төрчдөөс, тэр дундаа төрийн гурван өндөрлөгөөс хараат бус үйл ажиллагаа явуулах суурь зарчим. Үүнийг бид эвдэж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн зөвлөмж гаргаад Монгол Улсын 512 шүүгч түдгэлзэх аюул үүсэж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн зөвлөмж гаргаад Ерөнхийлөгчийн шийдвэрээр прокурор хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх асуудал үүсэж байна, АТГ-ын дарга, орлогч ч мөн адил. Ингэж системийг бүхэлд нь хэврэгшүүлж, Үндсэн хуулийн суурь зарчимд сүх барьж орсон ийм хуулийг батлах хэрэггүй байх. Өөр арга байна.
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд тааруулаад хариуцлага тооцох боломж байна. Нэг удаагийн шинж чанартай эрүүдэн шүүлтийг хийсэн, хянаж байх ёстой байсан, зохион байгуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцоод хуулийг нь батлаад явъя. Шүүхийн тухай хуульд шүүхийн хараат бус байдлыг дордуулсан ямар нэг хууль тогтоомж, захиргааны акт гаргаж болохгүй гээд хуулийн заалттай шүү дээ. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх. Энэ зарчимтай нийцүүлэх нь зүйтэй байх.
Ш.Раднаасэд: ҮАБЗ-ИЙН ГУРВАН ХҮН БОЛ БУРХАН БИШ, УЛС ТӨР, СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛЗОШГҮЙ
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Энэ ч тэгээд л гарах гарцаа олж ядсан л арга л даа. Шалгасан, хянасан, шүүсэн хүмүүс нь хөдлөхгүй болохоор ийм байдалд хүрч байна гэж байна лээ. Яг одоогийн бичигдсэн хэлбэрээр явбал шүүх засаглал ганхана.
ҮАБЗ-ийн гурван хүн бол бурхан биш. ҮАБЗ-ийн ажлын алба үүнийг тогтоох юм уу. Шүүгч нарыг түдгэлзүүлдэг, Ерөнхий прокурор, орлогч, АТГ-ын дарга, дэд даргын гэм буруутайг тогтоодог, хариуцлага тооцох ёстой юм байна гэсэн дүгнэлт гаргадаг гэсэн зүйлүүдийг нь харахаар дан өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна. Үүнийг хэн тогтоох юм, энэ нэгдүгээрт хамгийн гол нь аймшигтай байдалд хүрнэ. Хэмжээ хязгаар тогтоож, өөрчлөх хэрэгтэй. ҮАБЗ-ийн ажлын алба ийм хэмжээний ажил хийх чадамж байхгүй. Тэгэхээр үүнийг өөрчлөхөөс өөр арга байхгүй.
Систем нуран унавал улс орон юу болох юм. 512 шүүгч дунд сайн, муу түмэн янзын хүн байгаа
Хэн ярьчихав аа шүүх, прокурорт нэр бүхий 40 орчим хүний асуудал байна гэж байна лээ. Үнэхээр хууль бус зүйл хийж байгаа хүмүүст тооцох хариуцлага, тийм хүмүүсийг сонгож оруулж ирж байгаа хаалгыг чангатгах хэрэгтэй. Шүүгчийг бүх насаар нь томилдог Үндсэн хуулиа өөрчилж, шүүгч нарыг томилдог ШЕЗ гэдэг таван хүнтэй байгууллагаа өөрчлөхгүй юм уу.
Үүний араас хилс хэрэгт хэлмэгдсэн гээд түмэн хүн гарч ирнэ. Бүхэлд нь өөрчлөхгүй бол өнөөдөртөө ганц нэг цонх, завсар гаргаж байгаа нь сайн байж магадгүй ч маргааш хамгийн муу болно. Бүх шүүгчийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдүүлсэн байгааг анхааралтай харахгүй бол ҮАБЗ гэж гуравхан хүн сууж байгаад л ард түмэн хүсч байна, хэвлэл хүсч байна гээд улс төрийн бодол санаа, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж болзошгүй. Систем нуран унавал улс орон юу болох юм. 512 шүүгч дунд сайн, муу түмэн янзын хүн байгаа. Өнөөдрийн хуралдааныг одоо энэ яригдаад байгаа таван хүн үзээд сууж байгаа байх. Шүүх засаглалыг аварч үлдэхийн тулд өөрсдөө өргөдлөө өгчихвөл хуулийг хэлэлцэхийг болиулаад цаашид яах вэ гэдгийг ярих боломж байна. Энэ байдлаар явбал энэ нижгэр юм болно доо. Юу л болох бол доо.
Д.Оюунхорол: ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГА ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Энэ бүх хэрэг чинь сүүлийн 4, 8 жил гарсан юм биш. Сүүлийн 20 жил үргэлжилсэн. Бид олон дуулиант хэрэг хэрхэн дарагдаж байсныг мэддэг ч зарим нэг хэргийг л ярьж байна. Гэтэл үүнээс олон гэмт хэрэг бий. Монголын ард түмэн үүнийг мэдэж байгаа гэж бодож байна. Энэ олон алдаа дутагдлыг засаж залруулахын тулд УИХ-ын гишүүд маш хянамгай хандах ёстой. Бид сэтгэлийн хөөрөл, асуудлыг шийдсэн мэт дүр эсгэн Монгол Улсын хууль тогтоох байгууллага буруу шийдвэр гаргаж болохгүй. Бид асуудлыг алдаа, хийгүйгээр шийдэх ёстой. Энэ асуудалд ноцтой, анхааралтай хандах ёстой.
Тухайн байгууллагын бие даасан, албан тушаалтны хараат бус байдалд халдсан Үндсэн хуулийн шинжтэй зөрчил рүү УИХ шийдвэр гаргаж болохгүй
Бид хүний нэр ярих гээгүй, бид системийн тухай ярьж байгаа учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг хавтгайруулан хууль гаргах замаар шийдвэрлэх нь зөв, буруу талаар гишүүдийн саналтай нэг байна.
Тухайн байгууллагын бие даасан, албан тушаалтны хараат бус байдалд халдсан Үндсэн хуулийн шинжтэй зөрчилтэй шийдвэрийг УИХ гаргаж болохгүй. Хүнийг эрүүдэн шүүсэн, хууль бусаар ял оноосон хэрэгт хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох боломж байна. Ярьж болох, эзэнтэй хэргүүдийг шийдвэрлэх боломжтой. Хамрах хүрээ хэт өргөн байна.
Ардчиллын үнэт зүйлийг хадгалах зарчмыг бариасай гэж хүсэж байна. Гэхдээ өнөөдөр Үндсэн хуулийн зөрчилд орох хэмжээний зөрчлийг бид гаргаж болохгүй учраас шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэрэгжүүлэх гээд байна гэж байгаа гишүүдтэй ижил ойлголттой байна. Бичигдээд орж ирсэн хууль чинь тийм үндэслэл агуулсан байна. Энэ асуудалд болгоомжтой хандаж, сэтгэлийн хөдөлгөөнд авталгүй бодитой, зөв, шийдвэр гаргаасай гэж хүсч байна.
Д.Лүндээжанцан: ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ ШҮҮХТЭЙ ХОЛИЛДВОЛ ДУУСАХ НЬ ТЭР
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Олон жил ярьсан, шийдэх ёстой асуудал гэж бодоод хуулиуддаа яаж өөрчлөлт хийх үү, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шүүх эрх мэдлийн хэсгийг, тогтолцоог нь зөв тийш нь болгох уу гээд л янз бүрээр оролдоод томъёолол хийж байна.
Төрийн эрх мэдэл хуваарилагдаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй гэж 1787 оны Францын улс төрийн болон иргэний эрхийн тунхагт бичсэн байдаг. Үүнийг ихэнх орнууд хүлээн зөвшөөрдөг. Эрх мэдэл хуваарилалт гэдэг тун яггүй. Нэг л буруу хазгай хуваарилагдвал ийм зүйл үүсээд тэр нь тогтолцооны, нийгмийн том гажуудал, хямрал, хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүлэлт, хууль ёсыг уландаа гишгэж, хавтгайрсан хариуцлагагүй байдал болдог гэдгийг бид яс махаараа мэдэрч байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн нь Ерөнхий сайд байгаа байхгүй юу. Тэр чинь гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх эрх мэдлийн субьектийг өөрчлөх санал тавина гэдэг чинь тайлбар шаардаж байна.
Бас хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хэт холилдвол дарангуйлалд хүргэдэг, гүйцэтгэх шүүх эрх мэдэл холилдвол дуусах нь тэр энэ онолыг үндэслэгч Монтеско гэж хүн хэлсэн байдаг. 1937 оны хэлмэгдүүлэлт чинь яг болж байгаа юм. Энэ үндсэн суурь зарчмыг бид Үндсэн хуульдаа шингээсэн, гэхдээ сайн хуваарилж чадаагүй байгаа учраас зарим зүйлийг засахаас аргагүй тул олон янзаар үзэж байна. Шүүхийн захиргааны хуулийн төслийн нэг хувилбарыг жил гаруйн өмнө Хууль зүйн байнгын хороонд өгсөн.
Ер нь Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн харилцаа ямар байх юм, ШЕЗ-ийн шүүгчдийг шилж сонгох асуудал нь яаж шударга байх, тухайн хүмүүст хэрхэн хариуцлага тооцох зэрэг асуудал гарцаагүй тавигдаж байна. Тиймээс бид шүүгчдийг хугацаатай томилдог болгох, томилгооны сонсгол хийдэг болох, насны босгыг нэмэгдүүлэх, томилогдсон хүндээ үйлчилдэг байдлыг нь үгүй болгох зүйлийг хийгээд явж байна. Хариуцлагын тогтолцооны хэсэгт эрэл хайгуул хийж, янз бүрийн хувилбар гаргаад л байна. Сүүлийн хэд хоногт эрүүдэн шүүсэн асуудал хүн бүрийн сэтгэлийг цочирдуулсан. Өмнө нь яригдаад л байсан. Тиймээс УИХ-ын гишүүд хаалттай хуралдаанаар бичлэгийг үзэж болох байх. Хүнийг дөрвөн цаг хууль бусаар саатуулсан ч ямар сайн байх вэ дээ. Тэр хүн хүүхдээ цэцэрлэг, сургуулиас авна, бүхэл бүтэн нэг өдрийн ажлыг алдагдуулж байгаа юм. Гэтэл эрүүдэн шүүнэ гэдэг бол ардчилсан нийгэмд тэсвэрлэхийн аргагүй асуудал. Үүнд нүд дассан байдал үүссэн байж магадгүй тул тогтолцооны хувьд авч үзэх шаардлагатай.
Бас нэг асуудал байгаа нь энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн гол үзэл баримтлал гол үнэт зүйлдээ халдахгүйгээр, зөрчилгүйгээр томъёолж оруулж ирэх вэ гэдэгт Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг гаргаад оруулаад ирээч. Зарим зүйл дээр эргэлзээ үүсэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн нь Ерөнхий сайд байгаа байхгүй юу. Тэр чинь гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүх эрх мэдлийн субьектийг өөрчлөх санал тавина гэдэг чинь энэ асуудлыг юу гэж авч үзэх юм бэ, тайлбар шаардаад эргэлзээ үүсээд байна. Тиймээс энэ мэтийн зүйлд дүн шинжилгээ хийж, Үндсэн хуульд зөрчилгүй байхаар оруулж ирмээр байна. Хоёр дахь асуудал нь УИХ Үндсэн хуульд заасан төрийн дотоод, гадаад бодлогын ямар ч асуудлыг санаачилгаараа хэлэлцэж болно гэсний дагуу чөлөөлөх, томилох асуудлыг оруулж ирдэг байх талаар яригдаж байна. Хэрэв хэрэглэвэл нэг удаагийн хууль гаргаад, хэлэлцэхгүй бол шууд иш мухаргүй хэлэлцэж болохгүй шүү.
Д.Хаянхярваа: 280 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРГИЙГ 35 САЯАР ХААЛГАСАН ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ Ч ХАРААРАЙ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Үнэхээр эрүүдэн шүүсэн хэрэг байвал тэр хүмүүст хуулийн хатуу цээрлэл хүртээх ёстой гэдэгт санал нэг байна. Гэхдээ энэ бүхэн хуулийн хүрээнд л байх ёстой. Яг үнэн хэрэгтээ олон зүйлийг харахад бид Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуульд онцгой тохиолдолд ийм хууль санаачилна гэсэн заалт байхгүй л дээ. Бид Үндсэн хуультай, хуулийн хүрээнд ажиллах ёстой.
Тэнд байгаа хүнийг сольж, өөрийн мэдлийн хүнээ тавьж байж, дараагийн дарамт шахалт, элдэв зүйлээ хийдэг байсан нь өнөөдөр батлагдаж байна
Яаж хурдан шийдэх тал дээр харин өөр арга зам хайх байсан юм болов уу даа гэж бодож сууна. Хууль хяналтынханд алдаа завхрал байсан, хүлээн зөвшөөрнө. Томоохон хэргүүдийг сүр дуулиантай эхэлж, баривчилдаг, эмнэлэгт хэвтүүлдэг, дараа нь батлан даалтад гаргаж, усанд хаясан чулуу шиг болдог системээр яваад удаж байгааг би нэг биш удаа УИХ-ын чуулганаар хэлж байсан. Эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдөө хууль хяналтын байгууллагынхныг хүчээр улс төр уруу татан оруулж, хуулийн завхралыг нээжээ гэж би харж байна. Энэ бол гарцаагүй үнэн.
Өнөөдөр энд сууж байгаа жирийн нэг гишүүн шүүх, прокурорт очиж нөлөөлөөд байдаг зүйл байхгүй. Хууль, хяналтын байгууллагынхан ч эрх мэдэлтэй хүмүүст үйлчилж байгаад эцэст нь системээ Үндсэн хууль зөрчүүлэн байж нураалгах гэж байна гэдгийг бодох цаг болсон. Тэнд байгаа хүнийг сольж, өөрийн мэдлийн хүнээ тавьж байж, дараагийн дарамт шахалт, элдэв зүйлээ хийдэг байсан нь өнөөдөр батлагдаж байна. Тиймээс өнөөдөр бид Үндсэн хуультай, хуулийн хүрээнд амьдаръя гэвэл хуулиа мөрдөх шаардлага зүй ёсоор байна.
Ерөнхийлөгчийн тавьсан үндэслэлд томоохон хэргүүдийн талаар байна. Үнэн, шалгах ёстой, эцэслэх ёстой. Дутуу ч зүйл байна. 280 сая ам.долларын хэрэг буюу төмөр замын хэрэг. Энэ өнөөдрийн байдлаар 730 орчим тэрбум төгрөг. Үүнийг 35 сая төгрөгөөр хааж шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнийг ч эргэж хараарай, Ерөнхийлөгч өө. Монгол Улс төмөр зам ч үгүй, төмөр зам ч үгүй үлдсэн хэрэг шүү. Бид бүх том хэргийг хэн эрх мэдэлтэй нь халаасандаа авч үлддэг, эрх мэдэлгүйрүүгээ дайрч давшилдаг тогтолцоогоор явж болохгүй. Шударга зарчим, шударга хууль үйлчлэх ёстой гэдэгтэй санал нэг байна.
Н.Оюундарь: ХЭДХЭН ХҮНТЭЙ ХОЛБООТОЙГООР СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ГЭЭД СУУЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн бичлэгийг үзээгүй ч өнгөтөөр үзсэн юм шиг л яриулсан. Тэгэхээр энэ бүх зүйлийг хийсэн албан тушаалтнуудад заавал хариуцлага хүлээлгэх ёстой.
ҮАБЗ-ийн зөвлөмжөөр томилогдож, чөлөөлөгддөг болох юм бол тэр гурван хүнд л таалагдахыг хүснэ
Хууль шүүхийн байгууллагад их цэвэрлэгээ хийх цаг болсон гэдэгтэй санал нийлж байна. Болохгүй байгаа зүйл их байна. Гэхдээ 512 шүүгч бүгд тийм биш. Мэдээж 20-30 ч юм уу нэг хоёр ч юм уу хүнээс болоод Монгол Улсын шүүхийн тогтолцоо нурах аюулд хүрээд байна шүү дээ. Бид сүүлийн үед хэдхэн хүнтэй холбоотойгоор системийн өөрчлөлт хийх гээд сууж байгаа нь эмгэнэлтэй явдал болоод байна шүү дээ.
Бид шүүх эрх мэдэлд хууль бус замаар халдаж болохгүй. Монголын шүүх тогтолцоо, шүүхийн хараат бус байдал уруу халдаж болохгүй, хууль дээдлэх зарчим уруу ч халдаж болохгүй. Шүүгчийн хараат бус байдалд өнөөдрийн өргөн барьсан хууль халдах магадлалтай учир миний хувьд хуулийн төслийг дэмжих ямар ч боломжгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр томилогдож, чөлөөлөгддөг болох юм бол тэр гурван хүнд л таалагдахыг хүснэ шүү дээ. Тэгэхээр энэ гурван хүнээс ямар нэг хамааралтай болж таарах гээд байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах магадлалтай байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй.