Улс оронд өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төрийн албаны удирдах албан тушаалтнууд, албан хаагчид казино болон мөрийтэй тоглосон тохиолдолд өнөөдрөөс эхлэн хариуцлага тооцохоор болсныг мэдээлэв.
Мөрийтэй тоглосон нь батлагдсан тохиодолд ёсзүйн дүрэмд зааснаар албан тушаалаас нь төлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэв.
-УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг гаргажээ.
Ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ гуравдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн талаар ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва мэдээллээ. Дубайн гэрээ-г бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.
-Багш нарт илүү цагийн нэмэлт хөлсийг олгох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсаны 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг БСШУС-ын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцсон гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
-Монголын найрал дууны хүүхдийн хамтлаг Москва хотын Улаан талбайд болох Аугаа их эх орны дайны ялалтын баярын 74 жилийн ойн өдрийн хүндэтгэлийн тоглолтод дуулахаар болжээ.
Энэ оны гуравдугаар сарын 29-31-нд Халхын голын 80 жилийн ялалтын ойд зориулан МҮОНРТ-ээс зохион байгуулсан “Болор од” найрал дууны тэмцээн тэргүүлсэн МУИС-ийн лицей сургуулийн "Бадмаараг" хамтлаг Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод дуулах, Байгаль нуур явах эрхээр шагнуулжээ.
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярыг чөлөөлж, түүний оронд тус байгууллагын дэд даргаар ажиллаж байсан эрх зүйч Д.Дамдинцэрэнг томилжээ.