Улс оронд өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
-Шадар сайд Ө.Энхтүвшин, уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар "Стандарт" банкны асуудлаар мэдээлэл хийв. Шадар сайд, Стандарт банкнаас нэхэмжилсэн 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас гаргаж шилжүүлсэн.
Нөгөө тал төлбөрийг хүлээн авснаа бичгээр мэдэгдлээ. Одоо энэ төлбөрийг буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцож, улсад учирсан хохирлыг төлүүлнэ. Энэ төлбөрийг хийснээр Эрдэнэт үйлдвэр Стандарт банкны хоорондох маргаан дуусаж байна" гэж мэдэгдлээ.
-УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар ганц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн "Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох тухай" байв.
Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн санал хураалт явуулж, Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророр ажиллахыг дэмжив. Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч Х.Баттулга томилно.
-Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд 912900.00 мян төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг LX570 автомашин эзэмшдгээс гадна хадгаламжиндаа 3131.70 мян төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм.
-Хаврын чуулганы нээлтийн дараа УИХ дахь АН-ын бүлэг эрх баригч намд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Шаардлагадаа "Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессийн гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад нэн яаралтай хариуцлага тооцох" зэрэг таван асуудлыг тусгасан байна.
-Монголбанкнаас “Монгол Улсын 2019 оны нэгдүгээр улирлын инфляцийн төлөв байдлын тайлан”-г танилцууллаа.