2019.06.11 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-06-11 17:50 GMT+8

Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Э.Одончимэг: 22 жил архи ууж, эхнэртээ гар хүрч байсан хүн засарсан

Хорин хоёр жил архи уун эхнэртээ гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан иргэн Б архины хамааралтай иргэдийн зан үйлийг засах сургалтад хамрагджээ. Гэр бүлийн таагүй уур амьсгалаас болоод хоёр хүүхэд нь ч гэрээсээ дайжсан байна.

Дэнжийн мянгын гэр хорооллын өрхүүд харьяалагддаг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд архинаас гарах хүсэлтэй иргэдийн судалгааг хийж, 10 иргэнийг зан үйлээ засах вакуумжуулсан сургалтад хамруулсан нь энэ. Энэ сургалтад хамрагдсан таван хүн зан үйлээ өөрчилж, ажилд орж амьдрал ахуйгаа дээшлүүлсэн бөгөөд тэдний нэг нь иргэн Б юм.

Тэрбээр архи уухаа больж, хашаандаа байсан машинаа засаж, ажил хийн орлоготой болоод байранд орж, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн бөгөөд хүүхдүүд нь ээж аавтайгаа амьдардаг болжээ. Энэ талаар тус хорооны нийгмийн ажилтан Э.Одончимэг ярьсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 


"Илгээмж нэрээр хар тамхи худалдаалдаг сүлжээг илрүүлсэн"

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор сэтгүүлчид Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар болон Алтанбулагийн хилийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Гаалийн байгууллага 2018 оны байдлаар 2800 орчим зөрчил илрүүлсний 50 хувь нь татвараас зайлсхийх зөрчил байв. Мөн онд хар тамхи мансууруулах бодисыг гаалиар нэвтрүүлэхийг завдсан 18 үйлдлийг илрүүлсэн. Харин энэ оны тавдугаар сарын байдлаар 2018 онтой дүйцэхүйц зөрчил илрүүлээд байгаа бөгөөд энэ нь өмнөх оноос эрс нэмэгдсэн үзүүлэлт юм.

Гаалийн ерөнхий газрын, гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир “Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шууд илгээмжийн газарт өнгөрсөн тавдугаар сард Монгол улсын иргэн хүлээн авах шуудан илгээмж ирсэн. Тус илгээмжид нарийвчилсан үзлэг хийхэд 3 кг цэвэр героин төрлийн хар тамхи олдсон. Тухайн зөрчил хэнтэй холбоотойг тогтоон, Гаалийн байгууллага Цагдаагийн газартай хамтарч ажилласны үндсэн дээр хар тамхийг жижиглэн худалдаалдаг сүлжээг илрүүлсэн” гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 


Вагоны үйлчлэгчийн нуусан 23 кг дэрвэгэр жиргэрүүг илрүүлжээ

Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай М овогтой Б хариуцсан вагондоо дэрвэгэр жиргэрүү нуусан байжээ. Тэрээр боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол, нийт 23 кг, хатаасан дэрвэгэр жиргэрүүг хил гаргахаар оролджээ.

Түүний үйлдлийг гаалийн байгууллага холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-нд Ханги боомтоор их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хил нэвтрүүлэхээр завдсан хэрэг мөн гарсан. Нийт 571 кг ховор ургамлыг хил нэвтрүүлэх гэж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ.


СОЁЛЫН ДОВТОЛГОО №32: Тэмбүү

Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Дээхнэ яригдаад байсан шиг самар идэхээр эсвэл углаашаар дамжин халдварлах боломжгүй тул таныг самар эсвэл углааш биш харин бэлгийн олон хавьтагчтай байх, замбараагүй бэлгийн амьдралтай байх зэрэг нь тэмбүү тусах, хайртай хүндээ халдвар дамжуулахад хүргэнэ. Өөрөөр хэлбэл, тэмбүү нь тэмбүүтэй хүнтэй шууд бэлгийн хавьталд орсон үед халдана.

Жирэмсэн эхээс хүүхдэд халдварладаг. Мөн халдвартай цус цусан бүтээгдэхүүн, зүү тариураар дамжина. Эмнэлэгүүд нэг удаагийн зүү тариур хэрэглэдэг болсон. Тиймээс гоо сайхан, шивээсний газраар үйлчлүүлэхдээ заавал нэг удаагийн хэрэгсэл ашиглаж байгаа эсэхийг харах, нэг удаагийнх биш бол үйлчлүүлэхээс шууд татгалзахыг зөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 


Шүүх Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулах хүсэлтийг хүлээн авсангүй

ХХБ-ны ТУЗ-ийн дарга, яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг түүний өмгөөлөгч хүссэн.

Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ