2019.06.18: Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-06-18 17:53 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр хуульч Б.Гүнбилэг, Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Уул уурхайн асуудал нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт Үндсэн хуулиас болоогүй. Анх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо ард түмнийг дугаарлуулж, хэн том биетэй нь лиценз авсан. Энэ бол ердийн хуулийн алдаа. Үндсэн хууль одоогийн байдлаараа хэрэгжих боломжтой"  гэв. 

-“Оюу толгой” компанийн удирдлагууд 2018 оны ажлын үр дүнгээ өнөөдөр танилцууллаа. 2018 онд “Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэл маш өндөр байж, 200 мянган хүн цагт ногдох нийт гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.16 болсон нь компанийн түүхэн дэх хамгийн сайн үзүүлэлт болжээ.

Гүний уурхайн ажил эрчимжиж, ажиллах хүчний тоо жилийн дотор хоёр дахин өссөн байхад ийм амжилтад хүрсэн байна. 



-Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аян дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Э
нэ жилээс эхлэн Чех улсын Hecht компанид үйлдвэрлэсэн, тус бүр нь 250 мянган төргөгийн үнэтэй 50 хадуур худалдаж авчээ. Уг төхөөрөмж нь бүтээмж өндөртэй бөгөөд ажилтны өдрийн гүйцэтгэлээс 10 дахин илүү бүтээмжтэй ажиллах чадалтай аж. Тус аян энэ сарын 20-ноос эхэлнэ. 

-Он гарсаар улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 3 нь хүүхэд байна.


Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж,  жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

-Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээг танилцууллаа.

Тус үнэлгээг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор хийжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ