Буцах
2014.10.13 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-10-13
0
0
2014-10-13
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дарга “Шинэ бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлаа маргааш байнгын хороо, чуулганаар шийднэ. Ерөнхий сайд ч бүтэц бүрэлдэхүүнийхээ чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа” гэж мэдэгдлээ.
- УИХ-д МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намд элсчээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын дарга Д.Баттулгаас үнэмлэхээ гардан авсан байна.
- Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Д.Адъяабат болон Говь-Алтайн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун нарын бөхчүүдээс авсан шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрчээ. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос манай сэтгүүлч У.Бадамцэцэг тодруулсныг та Эндээс хүлээн авч уншаарай.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал тус тус хийхээр болжээ.
- ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан, өнгөрсөн хугацаанд ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийн нэрсийг нэг бүрчлэн нэрлэж, шүүгчдээс “хариугаа авлаа”.
- Энэ онд Улсын төсөвт төлөх татварын өр аравдугаар сарын 5-ны байдлаар 353.7 тэрбум төгрөгт хүрсний 194.2 тэрбум нь барагдуулах боломжтой өр.
- СБД-ийн 42-р цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр үүдээ нээлээ.
- Ангийнхандаа “Эко сурагч” хэмээн дуудуулдаг, Сэлбэ голын хогийг гурван жил цэвэрлэж байгаа С.Буянхишигтэй БОНХ-ийн сайд С.Оюун уулзжээ.
- Энэ орны эхний есөн сард 61674 шинэ иргэн мэндэлсэн байна.
- Ажлаа хийж яваад осолд орсон Н.Очирбатын эрүүл мэндийн хохиролд 82 сая төгрөг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэв.
- Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ.
- "Өдрийн шуудан" сонины сэтгүүлч Ц.Эрдэнцэцэгт холбогдох хэргийг Дээд шүүхээр хэлэлцэж үзээд хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.
- Баянгол дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан “Аз жаргалтай гэр бүл” төслийг амжилттай хэрэгжүүлж, зорилтод бүлэг болох бүтэн өнчин 4 хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэжээ.
- ХХБанк, Наран Трейд, Ариг банк нар шилдгээр шалгарч Samsung Alpha ухаалаг утас, Skytel компани сурталчилгаагаа үзүүллээ.
- Арилжааны банкууд ШӨХТГ-ын зээлийн хураамж болон шимтгэлийг давхардуулан авахгүй байх тогтоолыг эсэргүүцэн, шүүхэд ханджээ.
- Galaxy Note 4 тун удахгүй худалдаанд гарна.
- Булган аймаг хотынхоо төв гудамжинд “Соёлын гудамж” фестивалийг өргөн хүрээнд шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа.
- Манай улсад бага насны хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчин маш их байгааг Засгийн газар, ЭМЯ-наас хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд судалгаагаар тогтоожээ. Манай сэтгүүлч Р.Адьяасүрэнгийн Б.Оюунцэцэг эмчтэй хийсэн ярилцлагыг Эндээс уншаарай.
- Монголд гар утас хэрэглэгчдийн тоо тэр тусмаа УХААЛАГ утас хэрэглэгчдийн тоо ХАНГАЛТГҮЙ байдаг байна.
- Анх удаа зохион байгуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалт өнгөрсөн баасан гаригт дуусаж, 80 оноо авсан Чойжанцангийн Болдбаатарыг нэр дэвшүүлсэн тогтоол гарлаа.
- Үндэсний хэмээх тодотголтой “Алтан Жолоо Групп” охин компани болох “Алтан Жолоо Импекс” компанийн оффис, агуулахаас бүрдсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иж бүрэн ложистикийн цогцолборыг ашиглалтанд оруулж, нээлтээ хийлээ.
- Гадаад харилцааны сайн дурын элч болох Өргөмжит консулууд анхдугаар хурлаа хийсэн байна.
- VERTUL БРЭНД та бүхэнд бизнесийн талаар дараах сонирхолтой баримтуудыг хүргэхийн сацуу шинэ загваруудаа танилцууллаа.
- Монгол улсад нэр томьёог тогтоох үүрэгтэй “Улсын нэр томьёоны комисс” байгуулагдаад эдүгээ 90 жил болжээ.
- Мобиком Корпораци, Ховд, Говь-Алтай аймгуудын Засаг Даргын Тамгын газрууд болон Дэлхийн Зөн Монгол ОУБ нар хамтран сурагчдын сурах орчныг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.
- Ой хээрийн түймрийн байдлыг энэ оны эхний есдүгээр сарын дүн мэдээгээр авч үзэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой хээрийн түймрийн тоо 17 хувиар, шатсан талбай 30 хувиар буурчээ.
- “СЕО COLLEGE" баг болон “ЭМ ЭЛ СИ ТРЕЙНИНГ ХХК”-ийн хамтарсан “CEO COLLEGE-2014" хөтөлбөр 2014 оны 10 дугаар сарын 15-нд эхлэх гэж байна.