- УИХ, Засгийн газраас эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар баримталж байгаа бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, үнэ тарифыг чөлөөлөх, үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллахаа Эрчим хүчний сайд Д.Зоригт салбарынхаа үйлдвэр, компаниудын захирлуудыг хүлээн авч уулзах үеэр хэллээ.
- Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүртэл унаад байгаа газрын тосны талаарх манай сэтгүүлч Х.Көгершиний “Газрын тосны түүхэн уналт-түүний учир шалтгаан” нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.
- Хайртайгаа үгээр биш үйлдлээр илэрхийлэх энгийн бөгөөд хялбар найман аргыг www.mindbodygreen.com сайтад нийтлэснийг манай сэтгүүлч Б.Нямдарийн орчуулснаар ЭНД дарж хүлээн авна уу.
- “Эрдэнэт Хивс” ХХК нь дэлхийд 5 м өргөнтэй зохион бүтээгдсэн хамгийн анхны UCI-03 маркийн энэ нэхэх машиныг суурилуулж ашиглалтанд оруулснаар “ATTILA” брэндийн шинэ нэр төрлийн хивсийг үйлдвэрлэж эхэллээ.
- Үндэсний портал GoGo.mn сайт 2014 онд Монголын спортын салбарт өрнөсөн үйл явдлын тоймыг ЭНД дарж уншина уу.
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд 2015-2016 онд 14459 ширхэг гэрэлтүүлэгч шинээр суурилуулахаар болжээ.
- Монгол Улсын "Хөгжлийн банк" санхүүгийн зах зээл дээрх хамгийн том хамтарсан зээлийн санхүүжилт болох 300 сая ам.долларыг амжилттай босголоо.
- Скайтел Групп 15 жилийнхээ ойн жилд хэрэглэгчиддээ чиглэсэн олон бүтээлч, шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, орчин үеийн харилцаа холбооны үйлчилгээг нэгтгэсэн үйлчилгээний “Загвар” шинэ төвөөс гар утас худалдан авсан хүн бүрт 2014 оныг дуустал Скайтелийн шинэ дугаар бэлэглэж байна.
- Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх, үнэ чөлөөлөх тухай УИХ-аас 2010 оны 12 дугаар сард батлан гаргасан 72 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Эрчим хүчний салбарын удирдлагууд, үйлдвэр, компанийн захирлуудтай уулзаж, ярилцлаа.
- Завхан аймгийн Сантмаргаз сум, Дорнод аймгийн Баяндун сум, Булган аймгийн Хялганат тосгон, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Өмнөговь аймгийн Ханбогд зэрэг алслагдсан сумдын эмнэлгийн төрөх тасгийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сум орон нутагтаа түргэн шуурхай, чанартай хүлээн авах боломжийг Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб, АНУ-ын Капитал Сити Санрайз ротари клубтэй хамтран бүрдүүлжээ.
- Хуучин хэрэглэж байсан оригинал LCD болон LED телевизороо авч ирэн борлуулаад хэрэгцээндээ тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэ загварын ухаалаг, 3D телевизоруудыг одоо байгаа хямдралтай үнээр бэлэг, урамшуулал, сугалааны хамт худалдан авах боломжийг зөвхөн PC mall сүлжээ их дэлгүүр олгож байна.
- Шийдлийн Засгийн газарт орох дэд сайдуудаа намууд тодруулж эхэлсэн бөгөөд МАН-ынхан дэд сайдын долоо, АН тав, МАХН хоёр, МҮАН нэг, ИЗНН нэг дэд сайдын суудал авахаар хуваарилсан тухай мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой.
- Говь, Говь-Хангай, Хангай, Хан Хэнтий гэсэн үндсэн дөрвөн чиглэлийг зураглан харуулсан Археологийн шинжлэх ухааны доктор Н.Эрдэнэ-Очирын “Монгол орны түүх, археологи, байгалийн дурсгалын аялал жуулчлалын үндсэн маршрут” хэмээх ойлгомжтой, тодорхой, хэн ч дагаж мөрдөж болохоор бүтээл мэндэллээ.
- Нийслэлийн удирдлага “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд энэ сард багтаан 300 айл шинэ байрандаа орно.
- Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд ирэх оны нэгнээс бүх арилжааны банк Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр (ТоС) хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.
- Энэ оны эхний 11 сарын байдлаар Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 153 гэр бүлийн 264 иргэнийг 1-33 хоногийн хугацаанд хамгаалалтад авчээ.
- Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 105, 102, 103 тусгай дугаарт хуурамч дуудлага ихээр ирж, нэг дугаараас 217-1000 гаруй дуудлага хийж яаралтай үйлчилгээ үзүүлэх ёстой сувгуудад саад учруулж байгааг мэдээллээ.
- Тэргэнцэртэй иргэдийн гар аргаар хийж, боломжийн үнээр борлуулж буй шинэ жилийн мэндчилгээг сонирхвол www.facebook.com/belegmn хаяг болон 95853247, 88624062, 96601938 дугаарын утсаар холбоо бариарай.
- Монголын банк санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, банкны системд тууштай ажиллаж гаргасан ололт амжилт, арвин туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлгэр дууриалал болон ажиллаж буй Капитал банкны ТУЗ-н дарга Т.Батбаярт Монголын банкны холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г тус холбооны IX Чуулганы арга хэмжээний үеэр ёслол, хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
- Шинжлэх ухааны Академиас олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг “Академичдын цуврал лекц”-нд Чингисийн одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам жишээнүүд” сэдвээр оролцлоо.
ДЭЛХИЙД
- 2015 оны тавдугаар сарын 9-ний өдөр баатар хот Москва, Санкт-Петербург, Волгоград, Севастополь, Мурманск, Смоленск зэрэг 17 хотод болох ялалтын парадтай холбоотой зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурлаа.
- Фукушима хотын спортын цэнгэлдэх хүрээлэнгүүд олимпийн тэмцээн зохион байгуулах шаардлагыг бүрэн хангаж байгаа тул 2020 оны зуны олимпын нэг хот болгох хүсэлтээ удирдлагууд нь илэрхийлжээ.
- Он гарснаас хойш рублийн доллартой харьцах ханш 45 хувиар буурч, өчигдөр буюу энэ сарын 16-нд орон нутгийн цагаар 15.00 цагийн үед Оросын хамгийн том үнэт цаасны зах зээл болох Москвагийн хөрөнгийн биржийн арилжаанд нэг евро 100 рубль, харин 80 рубль нэг доллартай тэнцсэн нь ОХУ-ын эдийн засагт өмнө нь гарч байгаагүй түүхэн үзүүлэлт болов.
- Барьцаалагдаад байсан Пакистаны Пешевар хотын дунд сургуулийн ойролцоо дэлбэрэлт болж, 141 хүн амиа алдсан бөгөөд энэ тоо цаашид өсөх магадлалтай хэмээн эрх баригчид хэллээ.
- Европарламент арванхоёрдугаар сарын 13-ны болсон нэгдсэн хуралдааны үеэр Грек, Итали, Польш, Францын ажилгүйдэлтэй тэмцэхэд санхүүгийн туслалцаа болгон 35.5 сая евро хувиарлах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг Европын зөвлөл зөвшөөрсний дараа Даяаршлалд дасан зохицох Европын сангаас дээрх улс орнуудад мөнгийг хувиарлах аж.
- ОХУ-д рублийн ханш хурдацтай унаж байгаатай холбогдуулан Apple компани бүтээгдэхүүнийхээ үнийг шинэчлэн гаргахаар онлайн дэлгүүрээ өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоожээ.
- Японы Хоккайдо аралд өнөөдөр их хэмжээний цас орсны улмаас тус арлын зүүн бүс нутгийн 19 суурин газрын 5000 гаруй айл өрхийн цахилгаан тасарч, иргэний агаарын 272 нислэг, галт тэрэгний 300 гаруй хөдөлгөөн цуцлагджээ.
- Өнгөрсөн зун төрсөн гурван ихэр панда буюу хулсны баавгайн бамбаруушт эгч эмэгчинд Мэнмэн буюу “Өхөөрдөм”, хоёр дүү эрэгчинд Шуайшуай “Хөөрхөн” болон Куку “Амгалан” гэсэн нэрийг хайрлажээ.
- ОХУ-ын рублийн ханшны огцом уналт, гадаад валютын зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдлыг Японы Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа хэмээн тус улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.