Үндэсний портал GoGo.mn сайт 2014 оны Монголын спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг та бүхэндээ сонирхуулж байна.
- Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од Япон улсад ажиллаж, амьдрах болсноо “Бэппү Ойта майничи” марафонд оролцохдоо хоёрдугаар сарын 4-нд албан ёсоор зарлав. Японы Миэ мужийн Кувана хотын "NTN" компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцож байхаар тохиролцсны дагуу өдгөө арлын Япон улсад амьдарч байгаа.
- Сочигийн өвлийн олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10км-ийн зайд ОУХМ Чинбатын Отгонцэцэг сонгомол тэшилтээр 76 тамирчнаас 70 дугаар байрт орсон. Эрэгтэйчүүдийн 15км-т ОУХМ Болдын Бямбадорж 92 тамирчнаас 48:29:6 амжилтаар 80 дугаар байранд орлоо.
-
“Дакар ралли-2014” уралдаанд Монголын тамирчин Д.Болдбаатар Ази тивээс ганцаараа 60 дугаарт шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн. Японы тамирчин эхний 50-д үлдэж Дакар раллигийн түүхэнд Ази тивийн анхдагчаар тодорсон бол Монголын мотоцикльч хоёр дахь тохиолдол болон нэрээ мөнхөлсөн юм.
- “Сочи-2014” өвлийн паралимпийн спринт 1км зайд Монгол Улсаа төлөөлөн Б.Ганболд гуравдугаар сарын 16-нд 4:26:65 секундын амжилтаар 35 тамирчнаас 25 дугаарт барианд орж ирлээ.
- Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс гуравдугаар сарын Харү башёгийн түрүү бөх Какүрюү М.Анандыг 71 дэх Ёкозүна цолтноор албан ёсоор батламжилсан. Тэрбээр ийнхүү мэргэжлийн сүмогийн 71, Монголын дөрөв, гадаадын зургаа дахь Ёкозүна цолтон болсон юм.
- Mонголын пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Зандраагийн Ганбаатар 2016 оны параолимпийн анхны эрхийг хүртсэн тамирчин боллоо. Пара буудлагын дэлхийн аваргын тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны тэмцээнд 524 оноогоор финалд шалгарч улмаар шигшээ буудлагад долдугаар байр эзэлснээр Рио-2016 паралимпийн эрхээ авсан юм.
- Долдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол хүртээлээ. Наадамчин олныг нулимс цийлэгнүүлэн гэнэтхэн зодог тайлсан А.Сүхбат аварга найман жилийн дараа наадмын ногоон дэвжээнд эргэн ирж олон хүмүүсийн хүлээлтийн хариуг барьсан юм.
- Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдснаас Увс аймгийн Ховд сумын харъяат улсын харцага Н.Батсуурь түрүүлж, улсын начин Ш.Жаргалсайхан үзүүрлэсэн. Энэ жилийн баяр наадмаар улсын цолтны эгнээнд таван начин багтаж, харцага нэг, гарьд цолтон нэг, арслан нэг төрсөн билээ.
- Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын аварга цолыг А.Батцэцэг хүртэж 63 кг-д Б.Нямгэрэл хүрэл медаль хүртлээ.
-
Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд спорт гар бууны 25 метрийн дасгалд гавъяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1739 оноогоор мөнгөн медаль хүртлээ.
-
Өмнөд Уралын нийслэл Челябинскийн дэлхийн аваргын 60кг-д Ганбатын Болдбаатар түрүүлж, жүдочдоос гурав дахь дэлхийн аварга төрлөө. Багийн дэлхийн аваргад Монголын эмэгтэй жүдочид Францын хүчирхэг багтай эн тэнцүү өрсөлдөж 3:2 харьцаатай ялагдснаар мөнгөн медаль хүртсэн. Долоон жилийн өмнө хүрэл медаль авч байсан бол Челябинск хотноо ийнхүү медалийн өнгийг хувиргаж чадлаа.
- Наньжины хүүхдийн олимпиос чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-д зодоглосон Налайх дүүргийн тамирчин Болормаагийн Дөлгөөн мөнгөн медаль хүртсэн юм.
- Ташкентийн дэлхийн аваргад 19 настай Сүхээгийн Цэрэнчимэд түрүүлж чөлөөт бөхийн тав дахь алтан медалийн эзэн болсон. ОУХМ О.Бурмаа энэ жилийн дэлхийн аваргаар гурав дахь хүрэл медалиа энгэртээ зүүсэн юм.
- Азийн 17 дахь удаагийн наадамд Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж медалийн чанараараа 45 улс орноос 16-д жагслаа. Хамгийн их хүн амтай энэ тивийн хамгийн цөөн хүн амтай улс орны нэг болох Монгол Улсын тамирчид өмнөх амжилтаа эвдэж бахдам амжилт үзүүлсэн билээ. Эрэгтэй, эмэгтэй сагсчид шилдэг наймд шалгарсан, Т.Санчир тивийн шилдэг гурван тоглогчийн нэгээр тодорсон, Монголын номер нэг марафонч Б.Сэр-Од гараанаас гарсан цагаасаа тэргүүлсэн гээд гайхам амжилтаар дүүрэн Азийн наадам байлаа.
- Улсын баяр наадмаар начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Н.Адъяабат, Говь-Алтайн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрлээ. Хоёр бөхийн хувьд нэг нь гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн нөгөөх нь хагалгаа хийлгэсэн гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдрийг хүртэл сэргээш хэрэглэсэн бөхөд арга хэмжээ аваагүй байгаа.
- Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын эрэгтэйтэйчүүдийн +100кг-д Ө.Дүүрэнбаяр түрүүлж анхны алтан медалийн эзэн боллоо.
- Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёс зүйн хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа. 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Ганболдыг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоосон учраас ийм хориг тавилаа. Хоёрдугаар сарын 27-нд Монголын хөлбөмбөгийн холбоо ээлжит их хурлаа хуралдуулахаар болсон.
- Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Минато дэвжээний бөх А.Ичинноров буюу Ичнужёо асар богино хугацаанд Сэкивакэ цолтон болсон анхны бөхөөр тодорч шуугиан дэгдээсэн. Түүнийг 72 дэх Ёкозүна цолтон болно хэмээн Японы ард түмэн итгэл хүлээлгээд байгаа.
- Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлж, Наран улсын домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг 43 жилийн дараа давтан, түүхэн амжилт тогтоолоо. Тайхо аварга 2013 оны нэгдүгээр сард 72 настайдаа тэнгэрийн оронд одсон. Түүнийг нас барахаас нь хоёрхон хоногийн өмнө Хакүхо эмнэлэгт эргэж очиход Тайхо аварга өөрийнх нь түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой хэмээн захисан гэдэг. Хакүхогийн дэвжээний нэрний Хо хэмээх ханзыг ояката нь Тайхо аваргын нэрнээс өгсөн түүхийн учиг бас бий.
GOGO.MN ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
- А.Сүхбат:Хөлсөө хатчихсан үедээ Дархан аварга цол авлаа
- Э.Очирсүрэн:Ториногийн олимпиос илүү Ванкуверийн олимп надад үнэтэй олдсон
- Х.Эрдэнэт-Од:Охид маань алтан меадлийн үзүүрээс атгаад алдлаа гэж бодож уйлцгаасан байх
- М.Бөхбат.Жүдочдын хоолонд хийсэн ариун цэврийн хэрэглэлд ДНК-гийн шинжилгээ хийлгэсэн
- Т.Санчир:Боломжоо ашиглавал бид удахгүй Монголын сагсан бөмбөгийн түүхэн амжилтыг гаргана
- С.Цэрэнчимэд:Жин өгсөх эсэхээ багш нартайгаа ярилцаад шийднэ
- П.Энхманлай:Гүйгчид хөлөөрөө харин би гараараа гүйдэг
- И.Отгонбаяр:Ганболд гэж хүн Монгол Улсыг дэлхийд шившиг болголоо
- Эзио Гамба:Н.Түвшинбаярын тархи зүрх хэнд ч дийлдэшгүй агуу бөх
GOGO.MN ОНЦЛОХ БАГЦ МЭДЭЭЛЭЛ
-
Хүн төрөлхтөний их баяр наадам болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай GoGo.mn сайт "ДАШТ-2014" тусгай цэс ажиллуулан та бүхэндээ хүргэсэн. Бразилийн ногоон дэвжээнд өрнөсөн “Алтан дагина” цомын төлөөх тулааны эргэн тойронд дахь 635 мэдээ, мэдээлийг манай сайт цаг алдалгүй шуурхай хүргэжээ.
- Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай Gogo.mn сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг ОХУ-ын Челябинск хотоос шууд дамжуулан хүргэсэн. Жүдо бөхийн эргэн тойронд дахь нийт 58 мэдээ, мэдээлэл, ярилцлагыг та бүхэнд цаг алдалгүй хүргэсэн билээ.
-
Тивийн олимп гэгдэх Азийн 17 дахь удаагийн наадмыг Үндэсний портал Gogo.mn сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг БНСУ-ын Инчён хотоос шууд дамжуулан та бүхэндээ хүргэсэн. АЗИЙН НААДАМ 2014 цэсэнд аваргуудын ярилцлага, тивийн шилдэг наймд шалгарсан сагсчдын түүхэн амжилт болон наадмын эргэн тойрон дахь мэдээ, мэдээлэл, фото агшин, видео гээд нийтдээ 192 багц мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэсэн байна.