“GoGo News Agency”-гийн хувьд энэ долоо хоногт ямар үйл явдал, нийтлэл сурвалжлагууд онцлох сэдэв байсныг хүргэе.
Төв цэвэрлэх байгууламж хагас зууны турш ажиллаж ачааллаа дийлэхээ больсноор бохир усыг бүрэн цэвэршүүлж чадалгүй голд цутгах болсон. Олон жилийн хугацаанд хуримтлуулсан хур лаг нь нийслэлийнхний хамраа дарах шалтгаан болж цаашлаад хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй талаар олон нийт шуугьж, төр засгийнхан ч анхаарлаа хандуулахаар болж буй. Гэтэл үйлдвэрүүдийн хортой хаягдал, нийслэлийнхний бохир усыг хүлээн авч, хэд хэдэн дамжлагаар цэвэрлэх ажлыг гардан гүйцэтгэж, амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрүүлж байгаа 195 албан хаагчийн эрх ашгийн талаар хэн ч ам нээсэнгүй. Сэтгүүлч Г.Одгаравын энэ талаар хөндсөн нийтлэлийг бүрэн эхээр нь уншина уу.
Ардчиллын анхдагчдын нэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажилд ахиц гарч, гэргий, хэргийн гол гэрч Д.Булганыг гэрээс нь баривчлан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн мэдээллээр энэ долоо хоногийн угтсан. Өнгөрөгч даваа гарагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү "Иргэн Д.Булганыг саатуулан шалгаж байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" мэдэгдлээ. Тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс 72 цаг саатуулсан байснаа өнгөрөгч Мягмар гарагаас эхлэн сэжигтнээр тооцон, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай, нууц байдалд хурал хийж, сэжигтнээр тооцон 14 хоног цагдан хорихоор болсон билээ.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар БНФУ-д хийж буй албан ёсны айлчлал хийлээ. Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хэрэгжиж буй энэхүү айлчлал нь Парис хотноо болсон алан хядах цуврал халдлагын дараа болж буй гадаад улсын анхны Төрийн тэргүүний айлчлал гэдгээрээ онцлог болсон.
Улстөржсөн шийдэл, шүүмжлэлийн цаана эрх мэдэл, ашиг хонжоо хайсан нам, бүлэглэлийн өчүүхэн эрх ашиг нуугдаж байдгийг хүмүүс андахаа больжээ. Энэ өчүүхэн ашиг сонирхол нь дийлэнх олонхийн сайн сайхны эсрэг зүгт чиглэж байдгаараа хорлонтой."Хөгжлийг хүлэх улс төржилт” нийтлэлийг сонсох бол энд дарна уу.
Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй 42 орныг визээс түр чөлөөлөх шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэснээ ГХЯ мэдэгдлээ. Учир нь, АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах талаар шаардлага ирсэн тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Өнгөрсөн есдүгээр сард Г.Майцэцэг татварын буруу бодлогыг эсэргүүцэж, үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ үнэгүй тараах зар дуулгаж нэлээд шуугиан, эмх цэгцгүй байдлыг үүсгэсэн. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд есдүгээр сарын 21-нд гааль, татвар, мэргэжлийн хяналтын удирдлагуудтай уулзалт хийж, “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгох тухайгаа мэдээлсэн. Энэ шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй учраас Шийдлийн Засгийн газрыг шийдсэн зүйлгүй олон нийтэд асуудлыг шийдвэрлэсэн дүр үзүүлэхээ больж, огцрохыг шаардлаа.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг ойрын жилүүдэд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцогчдыг нэгэн зэрэг хүлээн авах учраас “Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлыг хийсэн юм.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт байрладаг “City Airport” агенттай хамтран ажиллаж эхэллээ. Ингэснээр та “Инчён” ОУНБ дах тусгай гарцаар шууд нэвтрэх болно. МИАТ ХК “City Airport”-той ийнхүү хамтран ажилласнаар зорчигчид цаг хэмнэх, хотын төвд бүртгэлээ хийлгэж буй тул нисэх буудал руу хүнд ачаа тээш авч явахгүй байх боломжтой болж байгаа.
“Узбекистан 2016” Азийн футзалны аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн “А” хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. БНХАУ болон Тайваний багууд ирэх жил Узбекистанд болох футзалны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
- Харвалтын голлох шалтгаан болсон даралт ихсэх өвчний үед ямар арга хэмжээ авах талаар “Сонгдо” эмнэлгийн Мэдрэлийн эмч Б.Оюунчимэгтэй сэтгүүлч Г.Одгарав ярилцлаа.
- Лондонгийн олимпийн финалын барилдаанд Н.Түвшинбаяр аваргатай финалдсан тэр мөчөөс хойш Монголчуудын танил болсон, олимп, дэлхийн аварга Тагир Хайбулаевтай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.