Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Монгол бахархал булангийн өнөөдрийн зочин бол В.Ойдов. Энэ цагт гарцаагүй үлгэр дуурайлал ч жишиг байхыг хүсдэггүй бахархал болсон залуугийн "Хийх зүйл дэндүү их учраас толгой гудайлгах зав алга" ярилцлагыг хүргэж байна.
- Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх "Монгол-Оросын хамтарсан комиссын XV хуралдаан" өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.
- Япон улсын засгийн газрын КР-1 төслийн хуримтлалын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд нийлүүлж буй Нийлмэл бордоог тариаланчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатарт албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч Кадир Топбаш Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа.
- Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоолоор "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах" богино хугацааны хөтөлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг зээлийг арилжааны банкаар болон “Монгол тариалан корпораци” ТӨУҮГ-аар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн.
- БНТУ-ын Истанбул хотын Захирагч Кадир Топбаш Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод буулаа.
- Монгол-Беларусийн харилцаа, Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хөндөв сэдвүүдийн талаар Монгол Улсаас Минск хотод суугаа консул С.Цогоотой ярилцсныг ЭНД-ээс уншаарай.
- Өнгөрсөн пүрэв, баасан гарагт болсон Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах хоёр бүлэг ажиллажээ.
- Долоо хоногийн турш Туркийн кино урлагийн сор болсон бүтээлүүдийг Тэнгис кино театрт үнэ төлбөргүй үзүүлж байна.
- Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри "The spring fashion`s night out" загварын шоугаа танилцуулсан фотог ЭНД-ээс үзнэ үү.
- УИХ-ын гишүүнийг хувь тэнцүүлсэн (пропорциональ) хувилбар буюу жагсаалтаар сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцээс гаргаад буй. Уг дүгнэлтийг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэв.
- Эклер идсэнээс хордлого авч, улмаар биеийн байдал нь хүндхэн байгаа гурван хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна.
- Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”, “Эхний сүүлийн боломж” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.
- Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн даргаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун нарыг томилжээ.
- Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
- чөлөөт бөхийн спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж ДБНХ-ноос МБЧХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг тус холбооны дээд шагнал болох “Алтан од” одон, МЧБХ-г “Тусгай шагнал”-аар шагнасныг ерөнхийлөгч Н.Лалович гардуулж баяр хүргэлээ.
- Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй цаг үеийн асуудлаар хийсэн ярилцлагыг ЭНД-ээс уншина уу.
- Бөхийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа их хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ноос ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лаловичийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасныг дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин гардууллаа.
- Өчигдрийн НӨАТ-ын урамшууллын сугалаанд 20 сая төгрөг хожсон нэг азтан, 4 сая төгрөг тохирсон 10 баримт тодорлоо.
ДЭЛХИЙД:
- ЕХ-ны орнууд дотор нислэгийн үеэр зорчигчдынхоо аюулгүй байдлыг хамгийн муу хангадаг улсаар Герман шалгарсан талаар Европын нисэхийн аюулгүй байдлын албанаас гаргасан тайланд дурдсаныг иш татан The Wall Street Journal иш татан мэдээллээ.
- Өнгөрсөн Пүрэв гаригт Хавайн Калаелоа нисэх буудлаас хөөрсөн Solar Impulse 2 хөлөг урд шөнө Калифорнид хүрчээ.
- АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама Германы канцлер Ангела Меркелтэй уулзан Сири, Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх, алан хядах ажиллагаатай тэмцэх, АНУ-ЕХ-ны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
-
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй тэмцэхийн тулд Сири рүү нэмж 250 цэргээ илгээх шийдвэр гаргасан талаар Wall Street Journal мэдээллээ.