- Өнгөрөгч зургадугаар сараас нээлтээ хийсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбараас эмнэлгийн ямар тусламж, үйлчилгээ авч болох талаар ЭНДээс уншина уу.
- Есдүгээр сарын 11-нээс эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхлэх бөгөөд халаасны хулгайн талаар хатуу заалтууд нэмэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодитой алхам болох аж.
- Энэ сарын 12-ноос-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын кино театруудад нийт 12 кино гарсан бөгөөд “Үхлийн салаа” УСК 341 удаа дэлгэцэнд гарч, кино тоолуурыг тэргүүллээ.
- Сүүлийн үед нийслэлийн гудамж талбай, ил задгай газар түүхий самар жимс ихээр худалдаалах болсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийг болц нь гүйцээгүй байгаа самрыг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
- Наймдугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээллээр зарим нутгаар шөнөдөө 1 хэм хүртэл хүйтэрнэ гэв.
- Тариалангийн бүс нутгуудад зуншлага сайн байсан нь ургацад эергээр нөлөөлж, Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах төлөвтэй байна.
- Эдийн засагч Д.Жаргалсайханы “Авлигаас салгах шинэ хүчин” нийтлэлийг уншина уу.
- Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өчигдөр өргөн барьсан хуулийн төсөлд иргэд дэмжихээр болон дэмжихгүй байх нэлээд өөрчлөлтүүд байгаа бөгөөд МАН сонгуулийн өмнө ямар амлалт өгсөн хийгээд түүнийгээ хэрхэн зөрчиж байгаа талаар нийтлэлийг уншина уу.
- 2016-2017 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар болон сурах бичгийг худалдаалах компанийн нэрс, худалдаалах газрыг хүргэж байна.
- Олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Гадаад харилцааны яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлжээ.
- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан ажлаа өгч, Ардчилсан Намын даргад өрсөлдөнө.
- УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргалаа.
- Улсын төсвөөс 662 тэрбумыг хэмнэх Засгийн газрын ТӨЛӨВЛӨГӨӨ-тэй танилцана уу.
- Хувьцаа, үнэт цаас, авлага, оюуны өмчөө барьцаалан зээл авах хуулийг хойшлууллаа.
- Замын цагдаагийн газраас орон нутаг, зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч байршуулжээ.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы тов гарсан гэх боловч надад албан ёсоор мэдээлэл ирээгүй байна гэв.
- НҮБ-ын Хүүхдийн сангаас Засгийн газартай хамтран хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг өнөөдөр танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд 0-59 сартай хүүхдийн 60-66 орчим хувь нь нэгэн зэрэг наад зах нь гурваас доошгүй гачигдалд өртөж байна.
- БОАЖЯ Азийн хөгжлийн банктай хамтран "Ази-Номхон далайн бүс нутагт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах механизм болох хамтарсан кредит олгох механизмыг дэмжих нь” сэдэвт семинар зохион байгуулна.
- Намрын ургац хураалт эхэлсэн энэ цаг үед оюутан, залуусыг тариаланчид, ногоочдод туслангаа, хийсэн ажлынхаа урамшууллыг хүртэхийг П.Сэргэлэн сайд уриалав.
- Энэ баасан гарагт цэцэрлэгийн сугалаа явагдах бөгөөд нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн бүртгэлийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгажээ.
ДЭЛХИЙД
- Хойд Солонгос өнөө өглөө орон нутгийн цагаар 05:00 цагийн үед шумбагч онгоцноос пуужин харвасан нь Япон тэнгист туссан хэмээн Yonhap агентлаг мэдээллээ.
- Тайландын өмнөд хэсэгт байрлах Паттани хотын амралтын газрын буудлын ойролцоо хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдаж, 30 хүн шархадсан байна.
- Италийн төв хэсэгт орон нутгийн цагаар 03:36 цагийн үед 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европын сейсмологийн төв EMSC мэдээллээ.
- "Исламын улс" алан хядах бүлэглэлийн хяналтад байгаа Сирийн Жараблус хотыг чөлөөлөхийн тулд Туркийн Батлан хамгаалахын яам Сирид хуурай газрын цэргийн ажиллагаа явуулж эхэллээ.
- БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажи хавцалд дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт шилэн гүүрийг ашиглалтад оруулсан бөгөөд өвдөг чичирч, алга хөлөрч, гэдэс эвгүйцүүлэх энэ гүүрний урт 430 метр, өргөн нь зургаан метр аж.