УЛС ТӨР
УЛС ТӨР
УЛС ТӨР
УЛС ТӨР
Өнгөрч буй энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөрт уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Ингээд "Монголиан майнинг корпорэйшн"-ий мэдэлд байсан 49 хувийг төрд эргүүлэн шилжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр ОХУ-Монголын харилцаанд цаашлаад, олон улсын тавцанд Монголын нэр хүндэд сэвтэйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхааруулсан ч УИХ-ын гишүүд дэмжсэнгүй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхө асан Л.Гансүхийг баасан гарагт сулласан талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээллээ.
БНХАУ-ын бүлэг жуулчдыг 30 хоногийн турш, хилийн бүсэд визгүй нэвтрүүлэх талаар судалж байна гэж хэлснээр Д.Оюунхорол сайд шүүмжлэлийн гол бай болчихоод байв. Үүний өмнөхөн түүнийг агаарын бохирдлыг хэлэлцэх үеэр унтлаа гэж баахан гоочилсан. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний гитар тоглож буй гэрэл зургийг цахим сүлжээнд байрлуулсан нь гал дээр тос нэмсэн юм. Иймд тэрээр асуудлыг дор нь намжаахаар шийдэв.
Өнгөрсөн даваа гарагт газрын дарга нарынхаа хамт мэдээлэл хийсэн юм. Тэрээр зургаа тайлбарлахдаа “Зургийг Төрийн ордонд болон БОАЖЯ-нд аваагүй. Отгонтэнгэр их сургуулийн буюу охиныхоо өрөөнд авахуулсан зураг. Би ямар ч архи дарс уугаагүй байсан” гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хурал баасан гарагт болоь. УИХ гишүүн С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн тул бүлгийн шинэ даргаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг сонголоо.
ҮЙЛ ЯВДАЛ
GoGo мэдээний агентлаг агаарын бохирдол нийслэлд амьдардаг хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тандахаар шийдсэн юм. Тодруулбал хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы агууламжийг судлах хэрэгтэй гэж үзсэн юм. Ингээд эхний ээлжиндБаянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон шинжилгээнд хамруулсан үр дүнг олон нийтэд мэдээлэв.
Цусанд огт байх ёсгүй хар тугалга агаарын бохирдол ихтэй БАЯНХОШУУНЫ хүүхдүүдийн цусанд илүү их илэрсэн талаарх нийтлэлийг эндээс уншина уу.
Лхагва гараг бүр Засгийн газрын хуралдаан болдог. Энэ удаагийн ээлжит хуралдаанаар зуны цагийн хуваарьт дахин шилжихгүй байхаар шийдвэрлэв. Ч.Сайханбилэг ерөнхий сайдын багаас гаргасан хэд хэдэн саналыг Ж.Эрдэнэбат сайдын танхим ийнхүү хүчингүй болгосон. Үндэслэлээ ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөтэй. Олон улсад мөрддөг нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг зэрэг хүндрэлтэй гэж тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Б.Билэгт нарын 10 гишүүний өргөн барьсан, хуулийн төсөлд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн амь насыг хамгаалах зорилгоор цагдаагийн байгууллагын харьяан дахь эрүүлжүүлэх байранд эмчийн хяналтад 24 цаг байна гэж заажээ. Өнгөрсөн мягмар гарагт болсон, байнгын хорооны хуралдаанаар төслийг дэмжив. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхдээ номхотгох цамц ашиглана гэснийг хүчингүй болгов. Намрын чуулган өндөрлөсөн тул төслийг хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд хүргүүллээ.
“G-Time корпорейшн” болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО-ноос анхааруулав.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
Бид уншигчдадаа Gogo café-хөрөг ярилцлагынхаа шинэ дугаарыг даваа гарагт хүргэв. МҮОНРТ-ийн редактор, сэтгүүлч, баримтат киноны зохиолч, найруулагч Г.Золжаргалын дурсамж дүүрэн ярилцлагыг уншаарай.
Архангай аймгийн иргэдэд зориулж элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Нэг аймгийн иргэдэд онцгой эрх олгох нь хэр зөв зүйтэй, үр ашигтай ажил болох талаар “Оном” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатартай манай сэтгүүлч Э.Энхмаа ярилцлаа.