Улс оронд өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Содбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулснаа өнөөдөр зарлалаа.
- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бразил, Индонези дахь Элчин сайдын яамыг түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ.
- БНСУ-ын Засгийн газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болсон. Ямар өөрчлөлт оруулсныг ЭНД-ээс уншина уу.
- Сэтгүүлч А.Ихсанаа Эдийн засгийг "мэрэх" эгэл бус ХАЯГДАЛ нийтлэлдээ гэр, байшингийн дулаан алдалтыг зогсоосноор өрхийн эдийн засагтаа үлэмж хэмжээний хэмнэлт авчрах тухай өгүүлжээ.
- Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн онд түлэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр тус эмнэлэгт ажиллахдаа “Хариуцлагагүй байдлаас болж хүүхдээ түлж, хөгжлийн бэрхшээлтэй болгож, улмаар амь насаа алдахад хүргэсэн эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт хийхээр ажиллаж байна” гэж хэллээ.
- Цагдаагийн ерөнхий газарт Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байна гэсэн мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн мөрөөр орон нутгийн Цагдаагийн хэлтсээс шалгахад Бугант тосгоны харьяат хоёр иргэн уг хууль бус ажиллагааг явуулж байсан бөгөөд мэргэжлийн байгууллагынхан байгальд учруулсан хохирлын үнэлгээг хийж, төлүүлэхээр ажиллаж байна.
- Дэлхийн Банкны “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс маргааш Сонгинохайрхан, нөгөөдөр Баянзүрх дүүргийн бохирдол ихтэй хороодод агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргэх өдөрлөг болно.
- Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэлээ.
- Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр сард 705.7 сая ам.доллар болжээ. Энэ нь 2016 оны мөн үеэс 177.4 сая ам.доллар буюу 33.6 хувиар өссөн дүн болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
- Сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна.
- Дэлхийн хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих зорилготой Канад сан Орон нутгийн санаачилгаар Монгол Улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд 6 сая гаруй канад долларын буцалтгүй тусламжийг төслийн тэтгэлэг хэлбэрээр үзүүлжээ.
- ББСБ-ууд өдөр тутмын төлөлт нэхэх, 100 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөл бүхий “нэг өдрийн зээл” олгох эрхгүй болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгэж эхэлжээ.
- Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй.
- БОАЖЯ- наас 2017-2020 онд Азийн хөгжлийн банкны гурван сая долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын гэр хорооллын 3000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг хэрэгжүүлнэ.
- Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсныг илрүүлсэн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү нарыг шагналаа.
- Монголын Үндэсний музей өнөөдрөөс эхлэн шилдэг, шинэ үзмэрүүдээ олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэж байна. Үзэсгэлэнд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэглэх юм.
ДЭЛХИЙД
- Трампын зөвлөхүүд сонгуулийн кампанит ажлын үеэр ОХУ-ын албаны хүмүүстэй утсаар ярьсан бичлэгүүдийг Америкийн тагнуулын алба болон хууль сахиулах байгууллага олсон талаар Мягмар гарагийн шөнө хэд хэдэн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
- Нидерландын PAL-V компани дэлхийн анхны нисдэг машин болох Liberty загвараа ирэх онд хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Тийм ч учраас одооноос урьдчилсан захиалгаа авч эхэлжээ.
- Оюутнуудын хувьд сурч боловсроход хамгийн таатай, шилдэг хотуудын энэ жилийн жагсаалтыг Канадын Монреаль хот тэргүүлж, Францын нийслэл Парис хот сүүлийн дөрвөн жилийн турш хадгалж байсан байраа алдлаа.
- Энэтхэгийн Сансар судлалын агентлаг нэгэн зэрэг 104 хиймэл дагуул хөөргөж түүхэн амжилт тогтоолоо.