Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
-УИХ-ын хаврын чуулган анхны хуралдаанаараа Улсын төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гаас олгож буй 400 сая орчим ам.долларыг Монголбанкны нөөцийг нөхөхөд зориулна” гэж хэллээ.УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв.
-Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока УИХ-ын дарга М.Энхболдын тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийхдээ "М.Такаока: 850 сая ам.долларын зээлийн зарцуулалт тодорхой болоогүй" гэв.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
-Н.Бүрэн-Өлзий хэмээх дөрвөн хүүхдийн ээж гуталчин бүсгүйн “Н.Бүрэн-Өлзий: Ходоод хоосон ч сэтгэл дүүрэн явах нь хамгаас чухал” хэмээх илэн далангүй ярилцлагыг унших боломжтой.
-Бага насны хүүхдүүдийн дуртай “Бумбардай” комик цувралаараа “Олон Улсын Манга авардс”-ын Гранпри шагнал хүртсэн зураач Н.Эрдэнэбаяр Япон улсын контентийн компани “WedgeHoldings” групптэй менежментийн гэрээ байгуулж, бүтээлээ олон улсын зах зээлд өрсөлдүүлэх гарцаа нээлээ.
-Дөрөвдүгээр сарын эхний 10 хоногийн цаг уурын мэдээгээр Хэнтий аймгийн Дархан сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад түймрийн нэн аюултай буюу IV зэрэглэлийн хуурайшилттай байгааг зарлав.
-Мобиком Корпораци дэлхийн шилдэг брэнд LG-гийн хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийн шинэ цуврал G5, X cam, 2017 оны K10 загварын гар утаснуудыг хэрэглэгчдэдээ урьдчилгаа төлбөргүй, хүүгүй зээлээр албан ёсоор борлуулж эхэлжээ.
-Швейцарь улсын Тургау хотын Багшийн дээд сургуулийн Сэтгэл судлал, заах аргазүйн тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, доктор профессор Дамиан Миллерийн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй хийсэн уулзалтаар өгсөн "Авьяасыг эрт илрүүлэх гэж хүүхдээсээ хайх нь үр дүнгүй" нэртэй зөвлөгөө, мэдээллийг сонирхож уншина уу.
-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа.
-Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль / МГТИС /-ийн оюутнууд ХБНГУ-ын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлдэг Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлгийн хөтөлбөрт хамрагдах болжээ.
-Хоёр жилийн өмнө “Дэлхийд өрсөлдөх Монгол Контент хэрхэн бүтээх вэ?” сэдвийн дор зохиогдож байсан Контент Саммит энэ жил “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” уриан дор болов.
-УИХ-ын хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Түлэнхийн төвийн санхүүжилт болон барилаг нь хэзээ ашиглалтад орох талаар тодруулахад "А.Цогцэцэг: Түлэнхийн төв энэ онд ашиглалтад орно" гэж хариулав.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн эргэн тойронд болж буй үйл явдалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл анх удаа байр сууриа илэрхийлж, Мэдэгдэл гаргалаа.
-МҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдэд хандаж Засгийн газраас найман төрлийн татвар, шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийснийг эсэргүүцэж, санал хүргүүлэх болсон талаараа мэдэгдлээ.
-ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн боловсролын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран энэ сарын 10-ны өдөр үндэсний чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулна.
ДЭЛХИЙД
-Польш улс Европын Холбооны санхүүгийн тусламж хамгийн их авдаг орны нэг бөгөөд BREXIT-ээс болж хамгийн их хохирол амсана гэж шинжээчид тодорхойлж байна.
-Японд 2016 онд нэг ч хувьцаат компани дампуурал зарлаагүй гэж "Teikoku Databank" судалгааны байгууллага мэдэгдлээ.