Өнгөрсөн гуравдугаар сард эдийн засгийн салбар болж өрнөсөн онцлох үйл явдлууд юу байв? Эргэн саная.
ЯПОНООС 850 САЯ АМ.ДОЛЛАРЫН, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ ЭНЭ ОНЫ СҮҮЛЭЭР АВНА
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр тус улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан юм. Тэрээр манай улсад 850 сая ам.долларын зээл олгохоо мэдэгдэв.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Японы талаас үзүүлэх тусламжийн агуулгыг ОУВС-гийн захирлуудын зөвлөл өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсны дараа ярина. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Мэдээж Монгол Улсын эрэлт хэрэгцээг харгалзана гэв.
Япон Улсаас авах зээлийг бидний хамгийн сүүлд гадаад эх үүсвэрээс босгосон бусад зээлтэй харьцуулбал,
Ойрын хугацаад авахаар зэхэж буй, гадаад зээлүүд
АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН АЛГУУР БУУРАЛТ ГУРАВ ДАХЬ САРДАА ҮРГЭЛЖИЛЛЭЭ
Гуравдугаар сарын валютын ханшийн хэлбэлзлийг одоо харцгаая. Сарын эхэнд Монголбанкнаас зарласан нэг ам.доллар 2467 төгрөг байжээ. Сарын сүүлээр 2452 төгрөгтэй тэнцэн, 0.75 хувиар буурсан байна. Өмнөх сард буюу хоёрдугаар сард ам.долларын үнэ 0.58 хувиар, нэгдүгээр сард 1 хувиар тус тус буурсан юм.
Ам.долларын үнэ буурах нь гадаад валютаар зээл авсан ААН-үүдэд эергээр нөлөөлнө. Мөн импортын барааны үнэ өсөхгүй байх эерэг талтай.
Өмнөх өдрийн нийт арилжааны дундаж үнийг тооцон Монгол банк зарласан ханшийг мэдээлдэг юм.
АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР: 2020 ОН ХҮРТЭЛ АЛТНЫ ҮНЭ ТОГТВОРТОЙ ӨСНӨ
“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал өнгөрсөн сард Чингис хаан зочид буудалд нэг өдрийн турш боллоо. Ашигт малтмалын газарт нийт 3546 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдаг. Үүний 1642 нь алтны хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл юм.
- Ашиглалтын 542,
- Хайгуулын 1100 тусгай зөвшөөрөл байна.
Нийт талбайд хувилан тооцоолвол:
- Нийт тусгай зөвшөөрлийн 46 хувийг алтны,
- Нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувийг алтны ашиглалтын,
- Нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 55 хувийг алтны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлдэг.
Эндээс харахад алтны тусгай зөвшөөрөл багагүй хувийг эзэлж байна.
Алт-2 хөтөлбөр хэрэгжсэнээр алтны үйлдвэрлэл өсөж, 2050 он гэхэд жилийн 25 тоннд хүрэх төлөв бий. Өнгөрсөн онд иргэд, ААН-үүд Монголбанканд нийт 23 тонн алт тушаажээ.
2015 оныг хүртэлх хугацаанд дэлхийн зах зээлд алтны үнэ өссөн ч манайд үйлдвэрлийн хэмжээ буурсан үзэгдэл 2009 оноос эхлэн бий болсон. Үүнд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нөлөөлсөн. Тэгвэл “Алт 2” хэрэгжсэнээр үнийн өсөлттэй үйлдвэрлэлээ уялдуулах боломж бүрдэх юм.
Нэгэнт төр засгаас “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж, хөнгөлөлттэй зээл олгон, татварын таатай орчин бүрдүүлэх замаар алт олборлолтыг нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Гэвч гадаад зэх зээлд алтны үнэ өсөхгүй, тогтворгүй байвал дотоодод хэчнээн олон арга хэмжээ аваад үр дүнд хүрэхгүй. Тэгвэл Ашигт малтмалын газар 2020 он хүртэл алтны үнэ тогтвортой өсөх таамаг дэвшүүлжээ.
MIBG компанийн захирал А.Билгүүн “Монгол алт 2017” чуулганд оролцон, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжуудыг танилцуулсан юм. Тэрээр "Айдас нэмэгдэхэд алтанд хөрөнгө оруулдаг" гэж үзэж байна.
ЭТТ ГАДААД ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛСНААР 239 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛТЭЙ БОЛЛОО
Өнгөрсөн сард болсон, дараагийн онцлох мэдээ нь “Эрдэнэс тавантолгой” компани БНХАУ-ын Чалко компаниас авсан зээлээ бүрэн барагдуулсан явдал юм. Ингэснээр тус компани гадаад зээлгүй боллоо.
Гэхдээ Хөгжлийн банкнаас 2012 онд авсан, 200 сая ам.долларын зээлийг энэ долдугаар сард төлөх ёстой. Тус компанийн захирал Д.Ариунболд ямартаа ч энэ онд багтаан хүүтэйгээ 239 сая ам.долларт хүрсэн зээлийг төлнө гэсэн юм.
Хэдийгээр Чалкогийн зээлийг барагдуулсан ч тус компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Дахин арван жил үргэлжлэх хамтын ажиллагаа ямар нөхцөлд үргэлжлэх талаар "Болоогүй, Чалко дахиад арван жил сорно" нийтлэлээс уншаарай.
ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ЗЭЭЛ 934 ТЭРБУМД ХҮРЭВ
Жил бүрийн эхний улиралд Засгийн газрын үнэт цаасны арилжаа идэвхждэг. Улсын төсвийн орлого жилийн эхний саруудад тасалддаг тул Сангийн яам Монголбанк, Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын үнэт цаасыг идэвхтэй арилждаг.
Сангийн яам дээрх хоёр байгууллагаар дамжуулан үнэт цаас гаргах бүрийд Засгийн газрын дотоод зээл нэмэгддэг.
2017 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд
- Монголбанкаар дамжуулан 744 тэрбум,
- Хөрөнгийн биржээр дамжуулан 190 тэрбум төгрөгийг үнэт цаасыг 16-17 хувийн хүүтэйгээр арилжааны банкууд, брокер дилерийн компаниудад худалджээ.
Засгийн газар ийм өндөр зардлааар дотоодоос зээл авахаа бууруулан, бонд, үнэт цаас арилжаалахын оронд хөрөнгө оруулалтаа өсгөх ёстой. Энэ талаар “Тэрбум тэрбумаар бонд гаргасаар, дотоод ЗЭЭЛ нэмэгдсээр л байх уу” нийтлэлээс уншаарай. Бид цаашид сар бүрийн эдийн засгийн тоймдоо Засгийн газрын үнэт цаасны мэдээллийг хүргэсээр байх болно.
ГУРАВДУГААР САРЫН ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ
2017 оны 3-р сарын 29-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сартай харьцуулахад 8.9 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээлэв.
- Мах: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 18, үхрийн ястай махны үнэ 10, үхрийн цул махны үнэ 9 хувь, адууны ястай махны үнэ 6 хувь, ямааны ястай махны үнэ 10 хувиар өсчээ.
- Гурил: Өмнөх сартай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.7, задгай I зэргийн гурил, савласан II зэргийн гурилын үнэ 2.4 хувиар буурч, савласан дээдийн дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байв.
- Будаа, элсэн чихэр: Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4, элсэн чихрийн үнэ 5.8 хувиар өсчээ.
- Төмс, хүнсний ногоо: Төмсний үнэ 1.7 хувиар буурч, луувангийнх 1.4 хувь, байцааны үнэ 54, хүрэн манжингийн үнэ 5, сонгины үнэ 2 хувиар өсчээ.
- Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тос: Савласан /1л/ сүүний үнэ 4, задгай сүүний үнэ 33 хувиар өсч, “Элекстер” /0.5литр/ сүүний үнэ 2.1 хувиар буурсан. Өндөгний үнэ 12 хувиар өсч, ургамлын тосны үнэ 1.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ 1.1 хувиар өсчээ.
ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ БОЛСОН БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД
- Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хэвээр үлдээв.
- Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, төмөр замын шинэ чиглэл нээлээ.
- АНУ-ын Боинг компаниас агаарын гурван хөлөг худалдах авах гэрээг МИАТ ТӨХК 2011 онд хийсэн ч санхүүгийн хүндрэлийн улмаас Боингтой байгуулсан гэрээгээ өөрчлөн, түрээсийн гэрээ болгов.
- Монголбанк найдваргүй зээлдэгч гэсэн тодотголтой 25 мянган иргэнд боломж олгон, зээлийн мэдээллийн сангаас тэдний мэдээлэлд хүрэх эрхийг хязгаарлав.
- Үндэсний аудитын газар “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулж, 16 тэрбум төгрөгийн төлбөр, зөрчил илрүүлсэн гэв.