- Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өвлийн урьдчилсан төлөвийг танилцууллаа.
- Ройтерс агентлагийн бичсэнчлэн 2004 оноос хойш дөрвөн жилийн хугацаатай ажилласан нэг ч Ерөнхий сайдгүй манай улс өнөөдөр дахиад Засгийн газраа огцруулах эсэх асуудлаа хэлэлцэж байна, тэгвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн хугацаанд юу хийсэн талаарх мэдээллийг ЭНД дарж сонирхоно уу.
- “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 8-9-нд болно.
- СОЁЛЫН ДОВТОЛГОО ХИЧЭЭЛ №1: Баруун гарын дүрэм
- ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Тавантолгойн нүүрсийг Восточный боомтод хүргэх нь эдийн засагт онцгой ач холбогдолтой гэв.
- Олон улсын Ротари сангийн Ерөнхийлөгч асан Ражендра К.Сабоо нь БНЭУ-ын засгийн газрын тэтгэлгээр Монгол улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай амьдралын боломжгүй 10 хүүхдийг БНЭУ-д үнэгүй эмчлүүлэхээр болжээ.
- Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн Засгийн газар дамжсан 16 тэрбум төгрөгийн өр байсныг тэглэсэн гэдгийг салбарын сайд А.Цогцэцэг мэдээллээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ.
- Монголын маркетингийн холбоо, Монголын Маркетингийн судалгааны ассоциаци хамтран "Smart 2017" Aзийн маркетингийн чуулган, "Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган" гэсэн хоёр том арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
- УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийн 31 гишүүний Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, Ж.Эрдэнэбатын хүсэлтээр завсарлага авлаа.
- “Монголд хөрөнгө оруулах нь” чуулганы хоёр дахь өдөр Засгийн газарт хүргэх бизнес эрхлэгчдийн дуу хоолой, дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч зэрэг сэдвийг хөндөн, элчин сайдуудын хэлэлцүүлэг өрнөв.
- Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга" үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны пүрэв гарагт 20:00 цагт зохион байгуулах гэж байна.
- УИХ-ын ээлжит бус чуулганы дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийх үеэрээ “Намайг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед нэгнээ тагнаж, чагнасан гэх нэртэйгээр цаашид улстөрд явахыг хүсэхгүй байна. Би ард түмнийхээ хүүхдийг алагчлалгүй мөнгийг нь олгоё гэсэн шийдвэр гаргасныхаа төлөө огцрохоор болж байна” гэв.
- Олонхийн бүлэг намынхаа дотоод зөрчлүүдийг төрийн танхимд оруулж байгаад харамсаж байгаагаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
- Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглохдоо шилдгүүдийг өвдөг шороодуулсаар түрүүлсэн “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ П.Орхоны энэ гавьяаг үнэлж, “Бат Сол” ХХК-иас шинэхэн аваргад “Ланд-200” маркийн автомашиныг өнөөдөр гардууллаа.
- Сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.
- Дэлхийн чансаанд 12-т эрэмбэтэй манай улсын “Улаанбаатар Хангарьд” баг /UB Garuda/ ирэх амралтын өдрүүдэд Тайванийн гранприг зорино.
- Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр Монгол банхарыг олон тоогоор худалдан авах хүсэлт тавьжээ.
- Олон улсын жишиг бүхий “Workcentral Mongolia” хамтын оффис нь энэ төрлийн ажлын байрны хамгийн сүүлийн жишээтэй танилцана уу. http://news.gogo.mn/r/214426
- Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний III зөвлөгөөний үеэр манай улсад нэн тэргүүнд онцгойлон анхаарах шаардлагатай зургаан төрлийн эрх байгааг онцолжээ.
- Манай улс хараат бус хүнсний лабораторитой болох нэн шаардлагатай байгааг Хүний эрхийг хамгаалагчдын үндэсний III чуулганаар онцолжээ.
- Сүхбаатар дүүрэгт тендерийн сонгон шалгаруулалт будлиантай болж, төрийн байгууллагад танил талгүйн улмаас ажилгүй болох дээрээ тулаад буй гэх компаниудын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
- Нийслэлийн Засаг дарга Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлжээ.
- Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-10-нд “Мишээл Экспо” төвд 42 хоёр дахь жилдээ болно.
ДЭЛХИЙД
- Атлантын далайд үүссэн Ирма хар салхи өчигдрөөс хүч нь нэмэгдэж, цагт 295 километр хурдтай болсноор тавдугаар зэргийн ангилалд багтаж эхэлжээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Япон болон Өмнөд Солонгост нэмэгдүүлсэн хэмжээгээр зэвсэг худалдан авахыг зөвшөөрч байгаа гэдгээ мэдэгдлээ.
- Өнгөрсөн жилийн есдүгээр сард Биткойны ханш 572 ам.доллартой тэнцэж байсан бол өнөөдөр 4472 ам. доллартой тэнцэж байна.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тамгын газраас ДАКА буюу бичиг баримтгүй, Америкт хүүхэд байхдаа дүрвэн ирсэн хүмүүсийг хамгаалах хөтөлбөрийг эцэслэх тухай мэдэгджээ.
- Нярай хүүхдийн тархинд онц гэмтэл учруулдаг Зика вирусийг насанд хүрсэн хүний тархины хорт хавдрыг эмчлэхэд ашиглаж болох тухай Америкийн эрдэмтэд мэдэгджээ.
- Амьдрах нөхцөл сайтай дэлхийн шилдэг 10 хотын жагсаалтыг Австралийн Мельбурн хот тэргүүлсэн бөгөөд Economist Intelligence Unit байгууллагаас гаргадаг тус жагсаалтыг долоо дахь жилдээ тэргүүлж байна.