Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах тухай болон улс төрчдийг тойрсон үйл явдал өрнүүн байлаа.
ЧУУЛГАН: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРСОНГҮЙ
Энэ мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар хэлэлцэж, 62,5 хувиар дэмжсэн билээ.
Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Чуулган оройн 20:30 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг чуулганд оролцсон 73 гишүүний 40 нь дэмжээгүй юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн 54.8 хувь нь Ерөнхий сайдыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Нийт 40 гишүүний нэрс болон чуулганы үеэр гишүүдийн хэлсэн үгийг ЭНДээс харна уу.
Мөн чуулганы үеэр УИХ-ын гишүүдийн асуулт, саналыг хааж Ерөнхий сайд үг хэлсэн.
Тэрээр "Хэрэв би үлдвэл парламентад байгаа нэлээд олон хүнд хариуцлага тооцно. Ёс зүй, хуулийн хариуцлага тооцно. Үлдээгүй ч тооцно. Надад бас цаг хугацаа байгаа гэж бодож байна. Шударга улстай болохын төлөө хамтдаа тэмцье гэж ярьсан юм. М.Энхболд, Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд гэж гурван хүнийг огцруулах тухай асуудал яриад Д.Хаянхярвааг огцруулсны орой энэ 27 хүн гарын үсэг зурсан. Би энэ 27 хүнийг бүгд буруутай гэж үзэхгүй байна. Найз нөхрөө бодоод, хүн чанар гаргаад гарын үсэг зурсан хүмүүс бий. Одоо эх орноо бод. Албан тушаалтныг битгий хайрла. Нэг, хоёр, гурван даргын сандалд нь суулгах гэж, тэнд нь бат бөх олон жил амьдруулах гэж битгий хүс..." гэсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж хүлээн авна уу.
ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчид 12-р сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал амрахаар боллоо
БСШУСЯ-ны сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаал гарлаа. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталлаа. Ингэхдээ ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчид 12-р сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал амрахаар боллоо.
Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид ямар хуваарийн дагуу амрахыг ЭНД дарж харна уу.
Ойрын хугацаанд цаг агаар цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа
Энэ сарын эхээр цаг агаар муудаж, хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мэдээлэл хийлээ. Уг цочир хүйтрэлт арванхоёрдугаар сарын 8,9-н хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэлээ. Тэдний мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Гурван сая хүртэл төгрөгийн, банк хоорондын гүйлгээг гурван
секундэд гүйцэтгэдэг боллоо
Нэг сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй, банк хоорондын гүйлгээг шуурхай гүйцэтгэдэг болсон. Тодруулбал 2014 оны зургадугаар сараас эхлэн банк хоорондын гүйлгээ 24/7 цагийн горимд шилжсэн юм.
Харин энэ Мягмар гарагаас эхлэн гүйлгээний үнийн дүнг өсгөн, 3 сая төгрөг болгожээ.
АХБ-ны санхүүжилтээр Монголбанканд “Банк хоорондын сүлжээ” төслийг хэрэгжүүлсэн байна. Төв банк төлбөр тооцооны системээ шинэчилж, гүйлгээний үнийн дүнг өсгөжээ. Мөн хугацааг богиносгон, 3-4 секундын дотор хүлээн авагч тал мөнгөө авах боломжтой болжээ.
Цасан шуурганы улмаас 390 сая төгрөгийн хохирол учирч, 168 өрхөд гэр олгохоор боллоо
Өнгөрөгч ням гарагт Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт 8-40 метр секундын хүчтэй цасан шуурга шуурсны улмаас багагүй хохирол гарсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн юм.
Улсын онцгой комисс хуралдаж цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг арилгах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн цахилгаан дамжуулах сүлжээний тулгуур багана унаснаас улсад 390 сая төгрөгийн хохирол учирсныг дурьдсан. Мөн эрчим хүчний системийн горим ажиллагаанд доголдол гарсан үед тодорхой хугацааны нөөц эх үүсвэрээр хангах зорилгоор нарны эрчим хүчний эх үүсвэрт суурилагдсан, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхыг ажлын даалгаварт тусгалаа.
Мөн цасан болон шороон шуурганы улмаас 168 өрх орон гэргүй болжээ. Дээрх иргэд түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байгаа бөгөөд эдгээр өрхөд улсын нөөцөөс гэр олгох шийдвэрийг Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар гаргасан бол цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм.
"ХИЧЭЭХ ӨДӨР" боллоо
Энэ пүрэв гараг буюу 11 дүгээр сарын 29-ний өдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарласан.
Тус газраас "Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Хичээх өдөр"-т оролцон, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё" хэмээн уриалсан юм. Тэгвэл эл өдөр осол гэмтэл, дуудлага бусад өдрүүдийг бодоход харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал нийт дуудлага мэдээлэл 47.5 хувиар, хүн гэмтсэн осол 60 хувиар тус тус буурсан талаар НИТХ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас хамтран мэдээлэл хийсэн билээ. Дэлгэрэнгүй шууд бичлэгийг энд дарж үзнэ үү.
Монгол улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас:
- 1 хоногт: 15-20 хүн осолд өртөж гэмтэж бэртэж
- 1 хоногт: 1-2 амь насаараа хохирдог гэсэн тоо баримт бий.
Г.Дэнзэн: Миний амьдралдаа тавьсан хамгийн том зорилго бол аз жаргалтай байх
"Аливаа ажил дүгнэлтээс л эхэлдэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, туулсан бүхнээ эргэцүүлж бодоод, хасах нэмэхийн тэнцвэрийг гаргаж, тэндээс өөрийнхөө давуу талыг олж хараад ажлаа эхэлсэн. Өмнө нь бизнесийн салбарт 10 жил ажиллахдаа тодорхой хэмжээнд өөрийгөө бэлдэж төлөвшүүлэхийг зорьсон. Холын аялалд гарах гэж байгаа усан онгоцыг бэлдсэн юм болов уу гэж боддог."
Herbalife Nutrition компанийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ганболдын Дэнзэнг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Гадаадад дунд сургуульд сурч, гадаад хэлийг эх хэл шигээ үзсэн Г.Дэнзэн сургуулиа төгсөөд цааш яваагүй, эх орноо зорьсон. Улс орны хөгжил, нийгэмд эрүүл амьдрал, зөв хандлагыг төлөвшүүлэхэд нэг байгууллага төдийгүй, нэг хүний оролцоо ч багадахгүй хэмээн үзэж, түүний төлөө мэдлэг оюунаа зориулж яваа шинэ үеийн манлайлагч залуусын нэг юм. Түүний ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу.
"Гоёл-2019" наадмын ТОП МОДЕЛИОР 14 жил загвар өссөн Н.Сарнай тодорлоо
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл" наадмын шилдгүүдийг шалгарууллаа.
31 дэх жилдээ болсон "Гоёл-2019" наадмын ТОП МОДЕЛИОР 14 жил загвар өссөн Н.Сарнай тодорлоо. Энэхүү хүндтэй шагналыг 2014 оны топ модель, "Андра модель" агентлагийн захирал Х.Бадамгэрэл гардуулсан юм. Шилдэг загвар өмсөгч, загвар зохион бүтээгчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.