2018.12.03 Өнөөдөр болсон онцлох ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

Б.Сондор GoGo.mn

2018-12-03 18:30 GMT+8

Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг сайдын албан тушаалаас чөлөөлөх санал хүргүүллээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Зам тээврийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон талаар мэдээллээ.

Я.Содбаатар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн бол Ц.Цогзолмааг кабинетийнхаа эсрэг кноп дарсан хэмээн чөлөөлөхөөр болжээ.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон нэр бүхий 26 гишүүний Ерөнхий сайдыг огцруулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн.

Дэлгэрэнгүй бичлэгийг хүлээн авна уу. 


Ж.Батзанданг АН-аас ХАСАЖ, Л.Болд, Д.Мурат нарыг нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хаслаа

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай намаасаа хасах шийдвэр гаргажээ. 

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасахаар болсон байна. 

АН-ын дарга С.Эрдэнэ "Намын дүрэм журмын хүрээнд үүргээ биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэхээр боллоо. АН-ын үндсэн дүрмийн хорооны хуралдаан болж дараах шийдвэрийг гаргалаа" гэсэн юм.

Дэлгэрэнгүй бичлэгийг хүлээн авна уу. 


Иргэдийн САНАЛ ГОМДОЛ өгөх утасны жагсаалт

Бид өдөр тутамдаа улсын болон хувийн гээд олон төрлийн байгууллага,  аж ахуй нэгжээс үйлчилгээ авч, худалдан авалтыг хийж байдаг. Тэгвэл иргэн та бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл дундуур эсвэл санал хүсэлт байвал холбогдох хяналтын байгууллага, хариуцах газарт нь энэ талаар мэдээлж саналаа илэрхийлэх, гомдол гаргах бүрэн эрхтэй. 

Тэгвэл түгээмэл байдаг байгууллага, үйлчилгээний санал гомдлыг ямар утсаар өгдөгийг ЭНДээс хараарай. 


ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: Хүүхэд ямар эцэг, эхийн өмч юм уу?

"Хурц өнцөг" хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг удаа дараа тавьж байна. 

Яагаад бид хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж мэддэггүй юм бэ. Эцэг эх нь ч, сургууль, цэцэрлэгийн багш нар нь ч, томчууд бүгд "хүүхэд" гэхээр яагаад "дээрэлхэж болно, загнуулах ёстой, алганы амт үзүүлэхэд гэмгүй" гэсэн хандлагаа авч хаяж чадахгүй шинэ зуунд амьдарсаар байна вэ. Хүүхэд бол тантай адил л хүн. Таныг хэн нэгэн толгой түрүүгүй загнаад, цохиж аваад л байвал та дургүйцнэ биз дээ? Хүүхэд тантай яг адилхан хариу үйлдэлтэй. Тэд жижигхэн биетэй байгаа нь тэд Танаас дутуу бас тэнэг гэсэн үг биш гэдгийг хатуу ойлгоорой. Хурц өнцөг энэ удаагийн дугаартаа Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийг урилаа. 

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ болно. ЭНД дарж хүлээн авна уу.


Унгар, Норвеги, Японы тэтгэлэг зарлагджээ

Унгар: Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан  Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 

Норвеги: Норвегийн хаант улсын Ослогийн их сургуулиас Олон улсын Зуны сургалтын мэдээллийг ирүүлжээ. Уг сургалтаар норвеги хэл, соёл, нийгмийн чиглэлийн 14 бакалавр, олон улсын чиглэлийн магистрын 7 зэрэг олгох эрчимжүүлсэн зуны сургалтыг санал болгож байгаа ба тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 

Япон: Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1539 санал өгсөн байна.

Дээшээ