Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлууд болон GoGo.mn сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, ярилцлагаас хүргэж байна.
ЭМЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЛЭЭ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингээд сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5-рт байсан бол Засгийн газрын хуралдаанаар энэ шатлалыг 6, 7-рт хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмч нар зарим нь хоёр, зарим нь гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх боломжтой боллоо" гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Мөн 2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгасан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл өгснийг дэлгэрэнгүйгээр ЭНД дарж хүлээн авна уу.
ЗГ: 0-5 НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРСАН ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХООР БОЛЛОО
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоолыг нэгдүгээр сарын 16-наас Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг эхчүүдэд цалинтай чөлөө өгөх тогтоол гаргасан бөгөөд гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалсан гэдгийг ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.
ХОТЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ С.МӨНХЧУЛУУН ОЛОНХЫН САНАЛЫГ АВЛАА
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах асуудлыг хэлэлцэж санал хураалт явууллаа. С.Амарсайхан 19 санал авч, С.Мөнхчулуун 24 саналаар тэргүүллээ. Нийт 43 төлөөлөгч саналаа өгснөөс хүчингүй саналын хуудас гарсангүй. НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлан, танилцуулах юм.
ЧУУЛГАН: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ЗААЛТ БҮХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганд оролцсон 49 гишүүний 87.8 хувийн саналаар БАТАЛЛАА.
УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх албан бичгийг өөрийн бланк дээр үйлдсэн бөгөөд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Уг тогтоолын төслийг өргөн барьж, хуулийн дагуу байнгын хороод, тогтоолын төслийг хэлэлцүүлэх эсэхийг чуулганаар хэлэлцүүлнэ. Дэлгэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 10 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ.
- 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг
- 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол
- Энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
ХАНИАД ТОМУУ ИХЭССЭН НАЙМАН АЙМГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАЛАА
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр "Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай" тушаал гаргажээ. Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймгаас томуу төст өвчний гаралт ихэссэнтэй холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирүүлснийг хүлээн авчээ.
Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт 12-р сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм.
Уг тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.