Буцах
2019.01.29 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ
2019-01-29
0
0
2019-01-29
- Өнөөдрийн хамгийн онцлох үйл явдал бол УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал байлаа. Монгол Улсын парламентын түүхэнд хууль баталж, УИХ-ын даргаа чөлөөлж буй анхны тохиолдол энэ юм. Бүтэн хоёр сарын турш саарал ордныг хөл хөдөлгөөн, хэл амтай байлгасан энэ асуудал өнөөдөр нэг талдаа гарлаа. Өнөөдөр өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд хуралд оролцсон 17 гишүүний найм нь уг тогтоолын төслийг дэмжсэн бол найм нь дэмжээгүй бөгөөд нэг санал хүчингүй болсон. ТББХ-ны хуралдаанаар тогтоолыг төслийг дэмжээгүй ч 11 цагаас эхэлсэн УИХ-ын чуулган танхим дүүрэн гишүүдтэй буюу 75 гишүүний 65 нь “ажилдаа” цуглаж, ойрд байгаагүй амжилт үзүүлэн эхлэв. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой, холбоогүй мэдээллийг өгсөөр санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 43 нь ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжихээс татгалзсанаар УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн үгээ хэлж, тамгандаа мөргөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулан өглөө.
- Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтрийг биедээ авч явах шаардлагагүй болжээ. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж байгаа даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг бүрдүүлсэн. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй болж байгаа бөгөөд тухайн иргэний регистрийн дугаараар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн, үгүй гэх бүх мэдээлэл нь гарч ирнэ. Энэ мэдээллийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад чиглэл хүргүүлсэн байна. Харин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээг авах боломжгүй юм байна.
- Өнгөрсөн 10 жилийн хугацаанд буюу 2008-2018 онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг Үндэсний статистикийн хороо гаргажээ. Тухайлбал өндөр арван жилийн өмнө 203 төгрөг байсан бол өнөөдөр 295, элсэн чихэр кг нь 918 төгрөг байсан бол өнөөдөр 2607 төгрөг, үхрийн ястай мах 3674 төгрөг байсан бол өнөөдөр 8020 төгрөг болон өсчээ. Өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг ЭНД дарж харна уу.
- Улаанбаатарын утааны хэмжээг тодорхойлдог агаарын чанарын индекс (АЧИ) өнгөрсөн аравдугаар сараас эхлээд өмнөх жилүүдтэй харьцуулахад илт бага гарах болсон. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Баянхошууны АЧИ бүр 2813-т хүрч, Зуун айл, Толгойт зэрэг бусад байршилд ч “маш их бохирдолтой” хэмээн зааж байсан юм. Харин одоо агаарын чанарын мэдээллийг иргэдэд хүргэдэг agaar.mn болон ухаалаг утасны Агаар апп ихэнхдээ л “хэвийн”, “бага бохирдолтой” гэж харуулж буй. Ийнхүү АЧИ огцом сайжирсан байтал Улаанбаатарын утаа яг хэвэндээ байгааг иргэд төдийгүй сэтгүүлчид нүдээрээ харж, хамраараа үнэрлэж, agaar.mn болон Агаар апп-ын мэдээлэлд эргэлзэж эхэлсэн билээ. Иймд, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв (МЭССЗТ) BreatheMongolia ТББ-тай хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарт хөндлөнгийн хэмжилтийг хийсэн байна. Ингэж бүрдүүлсэн үзүүлэлтүүдээрээ мэдээллийн сан үүсгэж, анализ хийсний үндсэн дээр agaar.mn сайт болон Агаар апп-ын мэдээлэл иргэдийг төөрөлдүүлж байгааг илрүүлжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс үргэлжлүүлэн унших боломжтой.
- "Транспэрэнси интернэйшнл" байгууллагаас авлигын индекс 2018-ыг танилцууллаа. Манай улс нийт 100 онооноос 2015 онд 35, 2016 онд 38, 2017 онд 36, 2018 онд 37 оноо авсан байна. Монголд гарч буй гэмт хэргүүдийн гуравны хоёрыг прокурор үгүйсгэдэг. Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүст үйлчилж байна. Улс төрийн намуудыг санхүүжүүлдэг компаниудад л хууль үйлчилж байна гэж судалгаанд хамрагдсан иргэд хариулжээ.