Өнгөрч буй долоо хоногт болсон чухал үйл явдал, онцлох нийтлэл, сурвалжлагуудын тоймыг хүргэж байна.
Мягмар гарагийн өглөө Алибаба группыг үндэслэгч Жек Ма Монголд ирсэн талаар мэдээлэл гарснаас хойш бүтэн долоо хоногийн турш манай улс “Жек Ма”-дсан гэхэд болно.
Хятадын хамгийн том цахим худалдааны сайтыг үндэслэгч, сарын 12 ам.долларын цалинтай багшаас Дундад улсын тэргүүн баян болсон Жек Ма Үндэсний хөрөнгө оруулалтын банкны урилгаар манай улсад гурав хоногийг өнгөрүүлсэн юм.
Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд болон бусад албан тушаалтнуудтай уулзахын зэрэгцээ 300 залууст лекц уншсан нь хамгийн их олны анхаарлыг татсан юм. 45 минут үргэлжлэх түүний лекцэнд зөвхөн урилгаар оролцох боломжтой байсан бөгөөд урилгыг хэрхэн авах талаар лавласан залуус олон байлаа.
Хүмүүсийн энэ их хүлээлтийн хариуд GoGo мэдээний агентлаг түүний лекцийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулахын зэрэгцээ, дуу оруулалттайгаар уншигч, үзэгчдэдээ хүргэсэн юм.
Та түүний бизнес болоод өөрийн туршлагын талаар лекцийг текст болон видео хэлбэрээр үзэх боломжтой.
Жек Магийн илтгэлийг Монгол дуу оруулгатайгаар
Жек Магийн илтгэл бүрэн эхээрээ /текст хэлбэрээр/
ИШЛЭЛ: Жек Магийн илтгэлээс
Өнгөрч буй энэ долоо хоногт нийслэлчүүдийг “бужигнуулж” чадсан бас нэгэн үйл явдал бол 40 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн EMART. БНСУ-ын жижиглэнгийн зах зээлийн номер нэг сүлжээ Emart хайпермаркетийн Монгол дахь анхны салбарын албан ёсны нээлт болж хямдралын шуурга ёстой л нэг шуурах шиг боллоо.
Нийгмийн сүлжээ тэр чигтээ Emart-аар амьсгалж, албан ёсны нээлтийн өдрөө ачаалал ихтэйгээс үүдэн оройн цагаар ирж үйлчлүүлэхийг ч уриалаад амжсан.
“Emart Чингис” салбарын урьдчилсан нээлт энэ сарын 26, 27-нд болсон бөгөөд хоёр өдрийн дотор 400 сая воны /353.515 ам.доллар/ борлуулалт хийсэн хэмээн Korea Herald мэдээлсэн юм. Энэ нь төсөөлж байснаас гурав дахин их тоо бөгөөд албан ёсны нээлтийн өдөр 3500 гаруй үйлчлүүлэгч дэлгүүрээр нь зочилжээ. Тооцоолж байснаас их үйлчлүүлэгч ирж, ачаалал үүссэний улмаас Emart-ийнхан зургаан ч удаа орох хаалган дээрх урсгалыг хязгаарлахад хүрсэн талаар ч солонгосын хэвлэлээр мэдээлж байна.
Ямартай ч чанар, хямд үнэ, тохилог орчинг цогцлоосон сүлжээ дэлгүүр нийслэлчүүдийг хуйлруулаад амжлаа. Гадагшаа урсах мөнгөний хэмжээг нэмэгдүүлж байна гэж эсэргүүцэх нэгэн байхад, өрсөлдөөний орчин, хэрэглэгчийн эрх ашигт нийцэж байна гэх хүмүүс ч байна.
Өнгөрсөн долоо хоногт олны хэл амны бай болоод байсан дөрвөн сайдын нэрээ МАН эргүүлэн татсан. Харин өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс дөрвөн сайдад нэр дэвшигчдийг тодруулсан.
- Барилга, хот байгуулалтын сайдад нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр,
- Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван,
- Эрүүл мэндийн сайдад Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн байна.
18 аймаг шинэ Засаг даргатай болсон, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Тэрбээр өнөөдөр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг давхар хашихаар болсон зэрэг томилгооны ажлууд ч өрнөсөн долоо хоног боллоо.
Мөн УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаан өнгөрсөн лхагва гарагт болж арван чиглэлээр үүрэг өгсөн юм.
Дэлхийн 16 улсаар 33 мянган км замыг мотоциклоор туулан аялж буй Унгарын аялагч Габор Паеэр Монголд иржээ. Тэрбээр манай улсад Баян-Өлгий аймгийн хилээр дамжин орж ирсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт ирээд байсантай нь манай сэтгүүлч А.Наранцацрал уулзлаа.
Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед гадаад болон дотоодын аялал жуулчлалын талаарх мэдээлэл хамгийн чухал болоод байна. GoGo мэдээний агентлаг #ЗУНыг хэрхэн өнгөрөөх талаар уншигчдадаа мэдээлэл хүргэж үүднээс хийж болох сонирхолтой зүйлс, аялаж болох газруудын талаар цувралаар хүргэсээр байна. Энэ долоо хоногт бид сэтгүүлч А.Одонтуяагийн Тайланд руу хийсэн аяллын тэмдэглэлийг хүргэлээ.
Улаанбаатараас Тайланд, Тайландаас Улаанбаатар чиглэлд 11 өдөр, арван шөнийн аялалыг 2.3 сая төгрөгт багтаан хийсэн тэрээр очсон газрын сонин сайхнаа хуваалцаж байна. Ээлжийн амралтаараа хэрхэх талаар төлөвлөөгүй, магадгүй ирэх жилийн төлөвлөгөө боловсруулан суугаа танд “ТАЙЛАНД руу ХЯМД ЗАРДЛААР аялсан тэмдэглэл” бага боловч туслах болно.
Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрлөгч Монголчуудыгаа дэмжих зорилготой Гарааны бизнес булан энэ долоо хоногт шинэ зочинтойгоор уншигч та бүхэнтэйгээ уулзаж байна. Дэлхийн машины үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага цахилгаан машин руу чиглэж буй энэ үед Монголчуудад суудлын цахилгаан машины хэрэглээг бий болгох сэдлийг төрүүлэхийн тулд цахилгаан машин бүтээсэн гэх Троллейбус Жагаагийн бүтээлийг өнгөрсөн долоо хоногт онцолсон юм.
Эко автомашин 48 вольтоор ажилладаг, сандлынхаа доор дөрвөн аккумлятортой 3.5 киловаттын цахилгаан хөдөлгүүртэй эко автомашин нэг цэнэглэлтээр 100 км зам туулах чадвартай. Зуун км-т 2000 төгрөгийн цахилгаан зарцуулдаг, дугаарын хязгаарлалтад орохгүй, 40 км/цаг хүртэл хурдалдаг түүний бүтээлтэй ЭНД дарж танилцана уу.
Хүн бүхэн л байгалиасаа хишиг горилон жимс түүж, түүгээр ч барахгүй амжиргааныхаа үүсвэрийг залгуулан ил задгай талбайд худалдах болсон.
Чанарын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй жимс жимсгэнийг худалдан авах болоод түүхдээ иргэд юун дээр анхаарч, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах болон муудаж чанараа алдсан байгалийн жимсийг хэрхэн таних талаар сэтгүүлч Г.Одгаравын бэлтгэсэн нийтлэлийг та заавал уншаарай. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүн бүр “Жимс түүх болоод худалдан авахынхаа өмнө үүнийг уншаарай”.
Өнгөрсөн ням гарагт Боксын шигшээ багаас олимпийн эрх авсан тамирчид Бразилийг зорьсон. Харин энэ долоо хоногт жүдо, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн тамирчид Риог зорилоо. GoGo мэдээний агентлаг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон "Рио 2016" зуны ХХХI олимпийн наадмыг газар дээрээс нь сурвалжлан хүргэхээр болсон. Манай сэтгүүлч У.Бадамцэцэг зуны олимп, Монголын баг тамирчдын талаар мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр байгаа бөгөөд өнөөдөр Бразилийн зүг хүлгийн жолоо заллаа. Та бүхэн РИО2016 цэснээс зуны олимпийн талаарх бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
Эцэг эх, асран хамгаалагчид өөрсдөө хамгаалалтын бүсээ зүүдэг хир нь бага насны хүүхдийн хамгаалалтын бүсгүй зорчуулдаг. Зарим тохиолдолд цонхоор толгой, чээжээ гаргаж явснаас үүдэн шидэгдэх тохиолдол ч гардаг байна. Тиймээс энэ мэт байдлыг таслан зогсоох үүднээс долдугаар сарын 25-наас сарын хугацаатай аяныг Замын цагдаагийн газраас зохион байгуулахаар болсон юм.
Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцно гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 96 мянган төгрөгөөр торгох юм байна.
Өнгөрсөн пүрэв гарагийн орой Улаанбаатар хотод орсон түр зуурын хүчтэй аадар бороо орсон. Улмаар хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, нийслэлийн Гамшгаас хамгаалах албаны 165 алба хаагч үер усны аюулын үеэр ажиллав. Үер устай холбоотой 65 дуудлага ирсэн бөгөөд ус ихээр нэмэгдсэний улмаас иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон газар доорхи давхруудад ус их орж автомашинууд усанд автлаа.