Улс оронд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцгой үйл явдал болон GoGo мэдээний агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн гол гол мэдээ, нийтлэл, ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан. Гэтэл тус дүүргийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүний захирамжийг түдгэлзүүлсэн тухай шийдвэр гаргасныг Хотын дарга хүлээн авснаар захирамжийнх нь үйлчлэл зогссон гэдгийг өнгөрсөн даваа гаригт олон нийтэд мэдээлсэн.
МАН төрийн эрхийг авсан энэ үед улстөрч С.Батболд хуулийн өмнө Хотын дарга, жирийн иргэн ч тэгш эрхтэйг харуулсан, улс төрийн соёлыг агуулсан шийдвэр гаргалаа гэж эерэгээр харах боломж олголоо.
Харин үүний эсрэг талд мөн л МАН-ын бас нэгэн улстөрч Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн хууль зөрчсөн шийдвэрийг харьцуулж болохоор байна.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүйтний улиралд буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Дүнжингарав хурдан морины бүсийн уралдааныг хийх шийдвэрийг түтгэлзүүлсэн. Гэвч Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажилтай сайдад шүүхийн шийдвэр үйлчилсэнгүй. Уралдааныг урьдын адил зохион байгуулж, хэд хэдэн хүүхэд мориноос унаж бэртлээ.
Нэг намын улстөрчдийн хууль дээдлэн хэрэгжүүлсэн, хуулийг үл хүндэтгэн зөрчсөн хоёр өөр үйлдэл энэ долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд байсныг GoGo мэдээллийн агентлаг онцлон тэмдэглэж байна.
- УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн пүрэв гаригт ОУВС-гийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакертай уулзаж, тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай тохиролцсон хэлэлцээний талаар болон бусад асуудалд хариулт авчээ.
ОУВС-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч Нэйл Сакерын хэлж буйгаар 440 сая ам.доллар Монгол банкинд шууд төвлөрнө. Үүгээрээ Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бусад хандивчлагчдыг тусламжаар орж ирж байгаа хөрөнгө нь төсвийн дэмжлэг мөн тодорхой хэсэг нь төслийн санхүүжилтэд зарцуулагдах юм байна.
- Олон улсын эмэгтэйчүүдийн баяр өнгөрсөн лхагва гаригт тохиолоо. Сүүлийн үед хэвлэл мэдээллээс хол байсан Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эмэгтэйчүүдийн баярын өдөр “GoGo cafe” булангийн зочноор уригдаж, дэлгэрэнгүй ярилцлага өгсөн.
Дуучин бүсгүй хүний хөгжил, амьдралын чанараа дээшлүүлснээр амар, амгалан, аз жаргалтай байж болдгийг өөрийн туршлагаас олж мэдсэнээ “Т.Ариунаа: Би цаг мөч бүрт хайрлуулж байгаа азтай эмэгтэй” ярилцлагадаа онцолсон байна.
- Засгийн газрын хуралдаанаар Дүнжингарав хурдан морины хаврын уралдааныг гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулахаар тогтоол гарсан. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 3-ны өдөр хаврын морин уралдааныг түдгэлзүүлэх шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэрийг үл тоон уралдааныг явуулсан.
Хүйтэн сэрүүн цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулснаар хэд хэдэн хүүхэд мориноосоо унаж, хоёр хүүхдийн бие тааруу байгаа юм. Энэ талаар сэтгүүлч О.Ариунбилэгийн хөндөж бичсэн "Шүүхийн шийдвэрийг үл тоосон П.Сэргэлэн сайдад ямар хариуцлага хүлээлгэх вэ" нийтлэл өнгөрсөн даваа гаригт сошиал ертөнцөд хэлэлцүүлэг өрнүүлсэн сэдэв боллоо.
- Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийж Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан захирамж нь хүчингүй болсныг дуулгалаа.
Баянзүрх дүүргийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түүний захирамжийг түдгэлзүүлсэн тухай шийдвэр гаргасныг Засаг дарга С.Батболд хүлээн авсан нь энэ юм. Тэрбээр "Би хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаснаа нотлох болно" гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.
- Нийслэлийн АН-ын даргын сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Даргын сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 16-ныг хүртэл бүртгэх юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихээр өнгөрсөн баасан гаригт бүртгүүллээ.
- БСШУС-ын яамнаас нийслэлийн ЕБС-ийн сурагчид гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 05-ны хооронд долоо хоног амраахаар шийдвэрлэлээ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-30-ны өдрүүдэд хоёр долоо хоног амарна гэж мэдээлэв.
- HBO-ийн Last Week Tonight хошин мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Жонн Оливер Далай ламтай уулзаж ярилцжээ. Хятадын асуудал, түүний дахин төрөх зэрэг сэдвээр ярилцсан тэдний яриан дунд Монголын тухай цухас дурдаад өнгөрсөн.
Тэдний ярианд монголчууд хэрхэн дурдагдсаныг сэтгүүлч А.Ихсанаагийн "Монгол улсын иргэн Г.Ичинхорлоо нарын эмэгтэйчүүд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн, Лондон дахь Монголын Элчин Сайдын яамны үүдэнд тайван жагсаал хийж буй юм. Далай лам: Би монголчуудыг "АДУУНЫ СҮҮГЭЭР" архинаас гаргасан..." орчуулгаас унших боломжтой.
- Менингококкт халдварын улмаас бага насны хүүхэд эндэх тохиолдол гарч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин. Энэ халдвараас хэрхэн сэргийлэх талаар "Менингококкт халдвараас сэргийлээрэй" зөвлөгөөнөөс уншина уу.
- УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Авлигатай тэмцэх газраас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон билээ. Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын явцад 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын гэр бүлийн компани Хөгжлийн банкны томоохон зээлдэгч бөгөөд тус банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй аж. Харин Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгагдаж байна. Тэднийг энэ долоо хоногт батлан даалтад гаргалаа.
- Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Т.Шимизүтэй сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн хийсэн "Т.Шимизү: Чадварлаг ард түмэн яагаад ядуу байна гэдгийг бодох хэрэгтэй" ярилцлага өнгөрсөн лхагва гаригт нийтлэгдсэн.
Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж нутаг буцсан Элчин сайдын ярилцлага өнгөрсөн долоо хоногт хамгийн их уншигдсан ярилцлагуудын нэг боллоо.
- Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн, тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэн Г.Ичинхорлоо нарын эмэгтэйчүүд Лондон дахь Монголын Элчин Сайдын яамны үүдэнд тайван жагсаал хийлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Лондон дахь монголчуудыг С.Баярын эсрэг жагсаалд нэгдэхийг уриаллаа" орчуулгын материалаас уншина уу.
-Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын захиргаанд гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг Хадбаатарын Саруултуяатай сэтгүүлч Р.Адъяасүрэн ярилцжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард ажлаа хүлээн авсан бөгөөд энэ хотын захиргаанд ажиллаж буй анхны гадаад мэргэжилтэн.
Токио хотоос цаг хүрэхгүй хугацаанд явж хүрдэг Изүнокүни хот бол аль ч улиралд дотоод, гадаадын жуулчдын хөл тасардаггүй газар. Изүнокүни хотын хөгжлөөс Монголдоо хийж хэрэгжүүлэх олон санаа авч болох "Х.Саруултуяа: Нэг сумыг тултал нь хөгжүүлэх мөрөөдөл бий" ярилцлага уншигчдын сонирхлыг татлаа.