Өнөөдөр болсон үйл явдпуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд зургаан орны иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг 90 хоногоор хориглосон зарлиг гаргасан. Энэ зарлиг “АНУ-д амьдардаг монголчуудад нөлөөлж байна уу?” гэсэн асуултад хариулт авлаа.
-Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй гадаад орнуудын парламентийн тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийлээ.
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруунд “Саудгобикоал транс” компани нүүрс олборлохоор газар шорооны ажлаа эхлүүлснийг нутгийн иргэд эсэргүүцэж мэдээлэл хийв.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпораци”-иас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар төрд шилжүүлсэн, олон улсын арбитрын шүүхэд хандана гэж өнөөдөр мэдэгдлээ.
-Өмнөговь аймагт орших Овоот толгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Сэндс”-ийн толгой компани “Саусгоби Ресурсез” 2016 онд нийт 3.91 сая тонн нүүрс экспортолсон гэж тайлагнажээ.
-Жүдо бөхийн ээлжит гран при Туркийн Анталья хотод энэ сарын 7-9-нд болно.
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал гурван өдөр үргэлжлэн өнөөдөр шийдвэрээ гаргасан бөгөөд түүнийг 3.6 жил хорих ял оноожээ.
-Монгол Улсын үндэсний хэмжээний Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал, доктор Ажай Сингх өнгөрсөн бямба гаригт хүрэлцэн ирж, Training to Teachers буюу Т2Т (Faculty Development Training Program) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
-АН-ын Дотоод сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр намын дарга С.Эрдэнэ "Оффшор данстай хүмүүс намын удирдах албан тушаалд байх нь зохисгүй. Ганц С.Баярцогт ч биш, энэ асуудалд цаашид хатуу хяналт тавина" гэж байр сууриа илэрхийлэв.
-Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгслүүдээс улсын дугаар нь 4, 9-өөр төгссөн машины жолооч нар энэ сард татвараа төлнө.
-Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд, төрийн албанаас хууль бусаар халагдсан иргэдийн төлөөлөл өнгөрсөн баасан гарагт суулт хийсэн бол өнөөдөр “Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул" уриатай жагсаал зохион байгууллаа.
-АНУ-ын Ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бага зардалтай, өндөр үр ашигтай 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын үүсгээд буй нөхцөл байдлыг Бээжингийн зүгээс өөрчилж чадахгүй, өөрчлөхөд туслахгүй бол АНУ дангаараа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
-АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах дотоод сонгууль өчигдөр орон даяар болсон бөгөөд Нийслэлийн АН-ын даргын сонгуульд Д.Баттулга ялалт байгуулжээ.
-Нийслэлчүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд их цэвэрлэгээ хийлээ. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны албан хаагчид бямба гаригт хуваарьт талбай, саадын хогийг цэвэрлэсэн байна.
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас хүүхэд багачуудынхаа дунд “Автотээвэр” сэдэвт гар зургийн уралдааныг зарлажээ.
-Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, “Монгол Контент” ХХК, “Номадик Комикс” ХХК, “Баяр Агентлаг” ХХК-ийн хамтран зохион байгуулдаг “Контент Саммит Монголиа 2017” арга хэмжээ энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод болно.
-УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 5-нд буюу лхагва гарагт нээнэ. Хаврын чуулганаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, байнгын хороодоос санал болгосон 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн.
-Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-Буриадын Улан-Удэ хотноо болсон уран сайхны гимнастикийн “Серебряныя манетки” нээлттэй тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.