Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- МАХН-ын Бага чуулганаар Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр батламжиллаа.
- Зайсангийн аманд явган аяллын замын эхэнд 12620.3 м² /1.2 га/ газарт авто зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу хугацааны хувьд баяр наадмаас өмнө энэ ажил дуусах аж.
- Энэ бямба гарагт “Шонхор”, “Шөнийн зах”, “Өгөөмөр” техникийн зах болон “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Нарантуул-1”, “Нарантуул-2”, “И март”, “Дүнжингарав”, “Сандэй плаза”, Баянзүрх-1”, “Баянзүрх-2”, “Меркури”, “Барс-1”, “Барс-2”, “Хархорин”, “Мишээл экспо” худалдааны төв, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна.
- Дэлхийн дулаарлын нөлөө манай оронд эрчимтэй ажиглагдаж 1940 оноос хойшхи цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр агаарын дундаж температур сүүлийн 70 гаруй жилд 2.2°С-аар нэмэгджээ.
- Саяхан батлагдсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуультай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл гарч буй тул Эрүүл мэндийн сайд “Торгох шийтгэл ээжүүдэд хамаагүй” хэмээн мэдэгдэл хийлээ.
- МАХН-ын боломж ба С.Ганбаатар
- Өмнөговь аймаг нь БНСУ-ын Кёнсанбүг аймагтай хамтран гүзээлзгэнэ тариалахаар бэлтгэж байна.
- Тагнуулын ерөнхий газар ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
- “Нүхэн жорлонг зайлшгүй халах, авто засварын болоод техникийн захуудыг нүүлгэх цаг иржээ” хэмээн НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгааны тайлангийн үеэр хэлэв.
- “МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал бид намын даргатай хариуцлага тооцно” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээллээ.
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” судалгааг хийсэн бөгөөд гэр хорооллын хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээ их гарсан байна.
- Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон бөгөөд 50 гаруй төрлийн үйлчилгээ нэг цэгээс авах боломжтой.
- Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.
- Монгол Улс Оюутолгойгоос 2032 оноос эхлэн ногдол ашиг хүртэнэ хэмээн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хэллээ.
- Монголын залуучуудын футзалын шигшээ баг “Азийн 20 хүртэлх насны АШТ”-ий “D хэсэг”-ийн хоёр дахь тоглолтоо Азийн чансааг тэргүүлэгч Ираны шигшээ багтай хийлээ.
- Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарыг нэр дэвшигчээр бүртгэж авсныг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр олон нийтэд албан ёсоор зарлалаа.
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ.
- Жүжигчин Г.Амгаланбаатар энэ сарын 21-ний өдөр “Хязгааргүйн орон зай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ Соёлын төв өргөөнд 16 цагаас хийх гэж байгаа бөгөөд түүнтэй тоглолтынх нь талаар ярилцсаныг ЭНДЭЭС уншина уу.
- Авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
- Азийн Хөлбөмбөгийн Холбооны “AFC Cup” тэмцээнд оролцож буй үндэсний дээд лигийн 2016 оны аварга “Эрчим” клуб өнөөдөр БНАСАУ-ын “04 сарын 25” багтай хэсгийн гурав дахь тоглолтоо МХХ-ны ногоон талбайд хийлээ.
- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Кувейтийн тусламжаар Парламентын ордон барих шийдвэр гарлаа.
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын санал болгож буй арван номыг танилцуулж байна.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотыг "Эрүүл Хотуудын Нөхөрлөл"-д нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ.
Дэлхийн дахинд
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоганыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна.
- Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн хоёрдугаар сард тухайн үед ХМТ-ны дарга байсан Жеймс Комитой уулзах үеэрээ өөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннийг шалгаж байгаа хэргийг зогсоохыг хүсжээ.
- Apple компани ирэх сард болох жил бүрийн хөгжүүлэгч нарт зориулсан WWDC чуулганыхаа үеэр гурван шинэ зөөврйин компьютер танилцуулах гэж байгаа тухай Bloomberg мэдээллээ
- Канадын бяцхан хот Uber компанитай хамтран унаа хуваалцдаг, транзит үйлчилгээ нэвтрүүллээ.
- Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ын болон тус улсын компаниудын эсрэг гаргасан эдийн засгийн хоригоо өргөжүүлэх зарлиг гаргажээ.
- Дэлхийн тэргүүн баян, программ хангамжийн салбарт нэрээ дуурсгасан Билл Гейтс энэ жил сургуулиа төгсөж байгаа хүмүүст хандан захидал бичжээ.
- Солонгосчууд Азийн орны иргэдээс хамгийн олон цагаар ажилладаг болохыг судалгаагаар тогтоожээ.