Өнгөрч буй энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг эргэн харъя.
ЭМЧ, СУВИЛАГЧИД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙН ТУЛД ҮСЭЭ ХУСЛАА
Лхагва, пүрэв гарагт Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд Сүхбаатарын талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийв.
Харин ЭМЯ-наас ирэх оны эхнээс цалин нэмэх боломжтой гэсэн юм.
КАЗАХСТАН, ӨМНӨД АФРИК, ИХ БРИТАНИ, ИЗРАИЛЬ РУУ СУНГАЛТТАЙ ПАСПОРТООР ЗОРЧИХГҮЙ
Ази тивийн III дивизоны төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Казахстанд боллоо. Гэвч Казахстаны хилээр сунгалттай, гадаад пасспортаар нэвтрүүлэхгүй гэсэн шалтгаанаар манай улсын шигшээ багийн эмч, таван тамирчныг хил нэвтрүүлээгүй юм.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр энэ үйл явдлын дараа л ГХЯ-наас анхааруулга түгээв. Тус яамнаас дөрвөн улсаас бусад оронд гараар сунгасан паспортоор зорчиж болно гэж мэдээлэв. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас паспортад тавигдах стандартын тухай зөвлөхдөө паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байхыг заажээ. Иймд манай улс нэгдүгээр сараас эхлэн гар аргаар хугацаа сунгах үйлчилгээг зогсоосон юм.
АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГ ЗАМААС ГАРСАН ОСОЛ ГАРЛАА
Энэ сарын 17-ны 17.00 цагийн орчимд УБ-Дархан чиглэлд явж байсан, ачааны 8 галт тэрэг Дархан өртөө орчимд замаас гарсан осол гарав. УБТЗ ослын шалтгааныг дэр мод хуучирч ялзарсан, дэр модыг шинэчлэх ажлыг Байгаль орчны яамнаас зогсоосонтой холбон тайлбарлав.
С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ ДАХИН 30 ХОНОГ ХОРИНО
ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхайн нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг мягмар гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Харин Б.Бямбасайханы өмгөөлөгч нийгмээс тусгаарлахгүй л бол бусдыг аюулд оруулах нь тогтоогдоогүй үед тусгаарлаж хорих шаардлагагүй гэж үзэж байна.
ОНЦЛОХ СУРВАЛЖЛАГА
Эмч, сувилагч нар хүнд нөхцөлд олон цагаар ажилладаг тул цалингаа нэмүүлэх шаардлагыг олон удаа тавьж байна. Тэд цалингийн цэс буюу үндсэн цалин, татвар, суутгал, гар дээрээ авах цалингаа ч эсэргүүцлийн үеэр харуулсан юм.
Сувилагчид үнэхээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна уу, элдэв халдварыг хамгийн түрүүнд авах эрсдэлтэй тэдний эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байнауу, тэд ямар орчин нөхцөлд ажилладаг талаар сэтгүүлч О.Аринбилэг хөндсөн юм.
Ж.Отгончимэг: Сувилагчийн ажлыг чин сэтгэлээсээ хийдэг болохоос албан хүчээр хийдэггүй
Ж.Отгончимэг: Цалин бага байлаа гээд чанаргүй ажиллаж болохгүй
ТАРИАЛАНГИЙН БҮСЭД БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОВ
Хөрсний үржил шим буурсан, гагаас авах ургац буурсан, хөрс элэгдэлд орсон зэрэг шалтгааны улмаас газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйг яалгаж салган, зааглах нь зөв гэж Засгийн газар шийдэрлэлээ. Ингэснээр тариалангийн бүс руу мал оруулахыг хориглов. Дархан, Сэлэнгээс бэлтгэсэн сурвалжлагыг танд хүргэж байна.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
“Улаанбаатар хотын хувьд хот төлөвлөлтийн оновчтой хэд хэдэн шийдэл бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд бүх зүйл буруугаар эргэж эхэлсэн юм шиг санагдах болсон. Одоо хийхээр төлөвлөж буй ажлуудын ихэнх нь сайн шийдэл биш. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Олимпийн гудамжинд бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн, шинэ гүүр байна. Үнэхээр аймшигтай санаа” хэмээн ярих түүнийг Кристофер Грубен гэдэг. Түүнтэй технологийн сэтгүүлч А.Ихсанаа сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэе.