Маркетингийн сонирхолтой кейс 1-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Маркетингийн сонирхолтой кейс 2-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Маркетингийн сонирхолтой кейс 3-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Маркетингийн сонирхолтой кейс 4-р нийтлэл ЭНД дарж уншаарай
Тоосны мангас /3-р хэсэг/
Монголчууд Тоосны Мангас нэрээр нь сайн мэдэх Германы Dirt Devil брэндийн тоос сорогч зах зээлд нэвтэрсэн түүх, эхний жилдээ хэрхэн зах зээлийн 25%-г дангаараа эзэлсэн талаар өмнөх нийтлэлдээ нийтэлсэн билээ.
Монголхэрэглэгчдийн тоос сорогчны талаарх мэдлэг 2000 оноос эхлэлтэй ба 2005 оноос электрон барааны дэлгүүрүүд тоос сорогчны импортыг эрчимтэй нэмж эхэлжээ. Dirt Devil брэндийг зах зээлд нэвтрэхээс өмнө буюу 2010 оны импортын мэдээгээр нийт тоос сорогчийн 95% нь ууттай тоос сорогч байсан ба үнийн дүнгээр 1.5 сая америк доллар буюу тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум төгрөгийн татан авалттай байжээ.
Dirt Devil брэндийн тоос сорогч нь энгийн тоос сорогчтой харьцуулахад, Олон циклонт технологи дээр суурилсан уутгүй тоос сорогч төдийгүй, тоос сорогчоор дамжин гарч байгаа бохир агаарыг цэвэршүүлдэг Нано шүүлтүүртэй байснаараа тухайн үед Монголд борлуулагдаж байгаа тоос сорогчуудаас технологийн хувьд хэд дахин илүү хөгжсөн бүтээгдэхүүн байсан юм.
2011 онд Смарт электроникстой өрсөлдөгч нэгэн компани Тоосны Мангасын дуураймал загварыг БНХАУ-д захиалгаар үйлдвэрлүүлж зах зээлд хямд үнээр борлуулж эхлэв. Тухайн үед Тоосны Мангас брэнд 139,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд өрсөлдөгч компани яг ижилхэн загвар хийлгэж өөр нэрээр борлуулж зах зээлийн үнийг 110,000 төгрөг, зарим тохиолдолд 99,000 төгрөгөөр борлуулж байв. Хэрэглэгчид мэдээлэл дутмагаас шалтгаалж хямд үнэтэй дуураймал Тоосны Мангасыг авч эхлэв.
Тоосны Мангасын борлуулалтын өсөлт тогтворжиж, өрсөлдөгчийн хямд үнэтэй тоос сорогчийн борлуулалт нэмэгдэж эхлэв. Энэ үед компани маш зоригтой, шийдэмгий алхам хийсэн нь бүтээгдэхүүний үнийг 169,000 төгрөг болгож нэмсэн явдал юм. Маркетингийн онолын хамгийн том шалгуур үзүүлэлт бол ЯЛГАРАЛ билээ. Бусдаас ялгарч чадаж байвал тэр бараа борлуулагдана!!! Тоосны Мангас зах зээлийн үнээ нэмснээр хэрэглэгчдийн өмнө дуураймал бүтээгдэхүүнээс маш богино хугацаанд буюу ердөө 25 хоногийн дотор ялгарч эргэн борлуулалт нь өссөн юм. Судалгаагаар өрсөлдөгч компанийн татан авсан 2 чингэлэг тоос сорогч нь борлуулагдалгүй 6 сар болсон байна. Бүтээгдэхүүний үнийг нэмж араас нь сурталчилгаа болон пи ар мэдээний зардлыг 2 дахин нэмснээр зах зээлээ алдалгүй, борлуулалтаа тогтвортой хийж чадсан байна.
Тоосны Мангас брэнд анх зах зээлд нэвтрэхдээ дунд орлоготой айл өрхийг гол сегментээ болгож борлуулалт хийж байсан бол 2012 оноос тоос сорогчийн төрлөө нэмэгдүүлж Dirt Devil CARBON, ECO SILENCE, REBEL зэрэг загваруудыг импортолж эхэлсэн юм. Ингэснээр дундаас дээш орлоготой өрхийг хамруулж Монголын тоос сорогчны зах зээлд тэргүүлэгч болох суурь нь тавигдсанаар 2012 онд 35%, 2013 онд 45%, 2014 онд 50%, 2015 онд 60% тус бүр эзэлж Монгол улсын тоос сорогч хэрэглэдэг 10 өрх тутмын 6 нь Тоосны Мангас брэндийг ашигладаг болсон байв.
Тоос сорогчийн борлуулалтын оргил үе болох 2012 онд Монголын тоос сорогчны импортын зах зээл 3.3 сая долларт хүрч тухайн үеийн ханшаар 4.6 тэрбум төгрөг болж анх Тоосны Мангас зах зээлд орж ирэхээс өмнөх үетэй харьцуулахад даруй 2.5 дахин нэмэгдсэн байна.
Тоосны Мангас брэнд Монголын зах зээлд нэвтэрснээр Монголын нийгэмд дараах өөрчлөлтүүд гарчээ.
Нэг: Айл өрхүүд ууттай тоос сорогч ашиглахаа больсноор жижиг ширхэгт тоосонцрын харшлаас урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн
Хоёр: Хэрэглэгчдэд, тоос сорогчийг өөрийг нь цэвэрлэж байх ёстой гэсэн соёлыг зааж, ойлгуулж өгсөн
Гурав: Айл өрхөд хамгийн хэрэгцээтэй 5 барааны нэг бол тоос сорогч юм гэдгийг ойлгуулсан
Одоо ч Тоосны Мангас брэндийн албан ёсны төлөөлөгчөөр Таванбогд Смарт электроникс ажиллаж мянга мянган өрх айлын гэрийн эзэгтэй нарт тусалж байгаа билээ.