Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-нд үйл явдал арвинтай өдөр байлаа. Эмч, төрийн албан хаагчдын цалин нэмж буйг албан ёсоор мэдэгдэж, 0-5 насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргалаа. Мөн улсын ерөнхий прокурорын газрын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнтэй уулзаж, хэд хэдэн асуудлаар санал хэлж, мөн зарим нэг баримтыг хүлээлгэн өглөө. Түүнээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах асуудлыг хэлэлцэхэд С.Мөнхчулуун олонхын саналаар тэргүүллээ. Дэлгэрэнгүйг дараах мэдээллээс авна уу.
Х.Баттулга экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудлаар шалгаж өгөхийг хүслээ
Улсын ерөнхий прокурорын газрын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнтэй уулзаж, хэд хэдэн асуудлаар санал хэлж, мөн зарим нэг баримтыг хүлээлгэн өглөө.
Харин төгсгөлд нь Монгол Улсын иргэний хувиар Тавантолгойн ордын талаар мэдээлэл өгч, шалгаж өгөхийг хүссэн юм. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ЭНД дарж хүлээн авна уу.
Эмч, төрийн албан хаагчдын ЦАЛИНГ НЭМЛЭЭ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингээд сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5-рт байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ шатлалыг 6, 7-рт хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмч нар зарим нь хоёр, зарим нь гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх боломжтой боллоо" гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Мөн 2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгасан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл өгснийг дэлгэрэнгүйгээр ЭНД дарж хүлээн авна уу.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанаар 15 үүргийг өглөө. Ингээд эдгээр үүргийн биелэлтийг эргэн асууж, лавлаж, шалгах болно гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын төрийг төвхнүүлэх ажилд маш чухал 15 үүрэг өгсөн гэдгээ тэрбээр онцолсон юм.
Засгийн газрын гишүүд, бүх аймгийн Засаг дарга нар оролцож буй Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна. Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад 1.2 жил өнгөрлөө. Энэ бол хоёр дахь удаагийн өргөтгөсөн хурал. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн бүх шатанд шударга ёсыг тогтоох болон унаж буй улсын эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн. Энэ асуудал тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Улс орны эдийн засаг сэргэж байна. Хамгийн гол нь иргэдэд үр ашгийг нь хүртээхэд анхаарах хэрэгтэй" гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ЭМЯ: H1N1 вирусын улмаас өдөрт олон хүн нас барж байгаа тухай мэдээлэл ХУДАЛ
УНТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцгээ хэлэхдээ "Өнөөдөр улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр H1N1 вирусын халдварын улмаас хүн нас барсан хүн байхгүй. Ер нь бол амьсгалын замын өвчин буюу томуу төст өвчин ихсэж байгаа. Энэ үед эмнэлгийн ачаалал ихсэж, шөнөдөө яаралтай тусламжаар 80-100 хүн ирж байна.
Бид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тул дотоод зохицуулалт хийсэн. Энэ ажлын хүрээнд нэмэлтээр яаралтай тусламжийн эмч ажиллуулж, төлөвлөгөөт хагалгааг багасгасан. Хаана хөл хөдөлгөөн ихтэй байна тэр бужигнаж байгаа газар амьсгалын замын өвчин нэмэгдэж байдаг тул арга хэмжээ авч ажиллаж байна.
H1N1 вирусын улмаас нас барсан хүн байхгүй ч дархлаа дарангуйлах эм уусны дараах байдалтай, хагалгаа хийлгэсэн, чихрийн шижин өвчтэй, цусны өвчтэй гэх мэт эмгэг, архаг хууч өвчтэй хүмүүс ханиад хүрэхээрээ хүнд хэлбэрээр өвдөж байгаа тохиолдол бий. Олон нийтэд хандаж эхлэхэд бид өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдийг олон нийтийн газар болон хөл хөдөлгөөн хорьсон газарт авч явахгүй байх ёстой. Мөн хоолойгоо зайлах, халуун аарц чяцаргана уух зэрэг эрүүл мэнддээ анхаарах арга хэмжээг авах хэрэгтэй юм" гэлээ.
ЗГ: 0-5 насны хүүхдээ асарсан эцэг, эхчүүдэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохоор боллоо
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг эхчүүдэд цалинтай чөлөө өгөх тогтоол гаргасан бөгөөд өнөөдрөөс гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл мөрдөх энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалсан гэдгийг ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.
Хотын даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун олонхын саналыг авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах асуудлыг хэлэлцэж санал хураалт явууллаа. С.Амарсайхан 19 санал авч, С.Мөнхчулуун 24 саналаар тэргүүллээ. Нийт 43 төлөөлөгч саналаа өгснөөс хүчингүй саналын хуудас гарсангүй. НИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлан, танилцуулах юм.
С.Баярцогтыг яллагдагчаар нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад дараах шийдвэрийг гаргалаа.
С.Баярцогтыг 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
СОЁЛЫН ДОВТОЛГОО 26: Сошиалд өөрийн үзэл бодлоо хэрхэн зөв илэрхийлэх вэ?
Олон нийтийн сүлжээнд /фэйсбүүкт/ таныг бухимдуулсан зүйлс байвал дараах арга хэмжээг авч болно.
- Та зүгээр л unfriend хийгээрэй. Найз биш болчихвол таныг зовоохгүй. Мөн блок хийсэн ч таны эрх.
- Танд үзэл бодол нь таалагддаггүй ч та найзаасаа хасч болохгүй тохиолдолд unfriend хийхийн оронд unfollow хийж болно. Ингэвэл таныг бухимдуулсан “өөр” үзэл бодол хөврөөд байхгүй.
- Уншихыг үнэхээр хүсэхгүй байсан ч хүмүүс сэтгэгдэл бичих бүрт танд харагдаад байгаа тэр постноос татгалзахын тулд баруун буланд байрлах гурван цэг дээр дарахад танд сонголтууд харагдана. Тэндээс hide post гэсэн сонголтыг хийхэд тухайн пост танд дахин харагдаж, таныг зовоохгүй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн аваарай.
Дорноговь аймгийн Засаг дарга мэдэгдэлдээ Хамарын хийдэд олгосон лицензийг цуцална гэлээ
Дорноговь аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг болох Хамарын хийдийн ойролцоо нүүрс олборлох зөвшөөрөл авсан хятадын хөрөнгө оруулалттай компаний үйл ажиллагааг зогсоосон хэмээн тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдлээ.
Хамарын хийдийн газар нутгийг 2014 онд Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг хэмээн бүртгэн авчээ. Одоогоор тус аймгийн Өргөн болон Сайншанд сумын ЗДТГ-аас “Тус газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн албан тоот хүргүүлж, сууцуудыг лацдаад байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Д.Дорлигжавыг цагдан хорих тухай шийдвэрийг хэвээр үлдээлээ
Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо нэмж шинээр нотлох баримт гаргах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 16-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан билээ. Шүүх хуралдаанд Д.Дорлигжав, Д.Баатар нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг өнөөдөр хэвээр үлдээн шийдвэрлэжээ.