2019.08.05: Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-05 18:19 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

-Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууцыг түрээслэн суух хүсэлтэй иргэдийг 14 хоногийн турш цахимаар бүртгэж, өнөөдөр бүртгэлийг хаалаа. 35058 иргэн цахимаар бүртгүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалт хийж, Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг иргэдийг түрээсийн орон сууцанд түлхүү оруулах юм байна. 


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийгээд ирэнгүүт энэ сарын 4-нд Дорнод аймгийн Халх гол сум руу явжээ.

Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх есдүгээр сард ОХУ-тай хамтран тус суманд тэмдэглэх бөгөөд Төрийн тэргүүн Халх голд хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж буй аж.


-Уран бүтээлч М.Мягмарсайхан наймдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дахь Улаан цутгалан хүрхрээн дээгүүр утсан дээгүүр явах гэж байна. Тэрбээр энэ удаа 25 метрийн өндөрт 65 метр урт төмөр утсан дээгүүр алхаж тэнцвэрийн үзүүлбэр хийх юм.

Түүний хийх үзүүлбэр тоглолтыг олон улсад “skywalk”, “highwire” хэмээн нэрлэдэг бөгөөд АНУ болон Швейцарьт түгээмэл хөгжжээ.

-
2019-2020 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 09:00 цагаас эхэлж  www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар авч байгаа билээ. 

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг  наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гараг буюу наймдугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагийн байдлаар цахим бүртгэлд 23.546 хүүхэд бүртгэгдээд байна.

-
НИТХ-аас нийслэлийн иргэдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай боломжоор хангахын тулд нийтийн эзэмшлийн талбайнуудыг тохижуулж байгаа бөгөөд энэ удаа 32 байршил дахь нийтийн эзэмшлийн талбайг зарлав.

Ийн зарласан нь нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн, ААН-д алдахаас сэргийлэх, нийтээрээ хяналт тавих давхар зорилготой аж.

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ