Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-“Оюу толгой” компани 2019 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 106,5 сая ам.доллар буюу 283 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
Үүн дотроо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 106 тэрбум төгрөгийг төлсөн бол худалдан авалтад буюу ханган нийлүүлэгчдэд НӨАТ-т 153 тэрбум төгрөгийг төлжээ.
-АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспер болон ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александр Васильевич Фомин нарын Монгол улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилдогдоод удаагүй Марк Т.Эсперийн хувьд гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэлж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзахаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана. Мөн нэг өдөр айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фомин Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржтой уулзана.
-Төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хажууд баруун урдхан талд үргэлжлэн орсон борооны улмаас газар цөмөрч, үл мэдэгдэх хонгил илэрчээ.
Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ажиллаж, цагдаа, онцгой байдлын газарт дуудлага өгснөөр уг газрыг хамгаалалтад аваад байна.
-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 135 дугаар байрны зургаан давхар барилгын гуравдугаар давхрын 12 тоотын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 11.50 цагт өгчээ.
Дөрвөн настай хүүг эцэг, эх нь гэрт цоожилж явсан бөгөөд хүү цонхны тавцан дээр хөлөө унжуулан сууж байжээ. Аврагчид сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
-Өдгөөгөөс 68 жилийн өмнөөс ХБНГУ-ын Ноёштадт Холштайн хотод зохион байгуулагдаж буй Европын язгуур урлагийн их наадам 30 дахь удаагаа энэ оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 03-нд болж, Монгол Улс анх удаа оролцлоо.
Тус наадам нь хамгийн нэр хүндтэй, урт хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж буй язгуур урлагийн хамгийн том наадмын нэг юм.