Энэ долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын дөрвөн гишүүн ба сайдын томилгоо: Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилж, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнээр өндөрлөсөн. Чуулганд 55 гишүүн оролцсоноос 94.5 хувийн саналаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилсон юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар нар Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжээгүй юм.
Жагсаал: МАНАН дэглэмийн эсрэг эсэргүүцлийн цуглаан пүрэв гарагт Төв талбайд болсон. Цуглааныг зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар ажиллан УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан өрөөнд нь орсон бөгөөд гарч ирэн дараах мэдэгдлийг хийсэн юм.
Харин үүний дараахан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийн "Төв талбайд жагсаал зохион байгуулсан УИХ-ын дөрвөн гишүүн, жагсаал зохион байгуулагчдын хамт нийт есөн хүн УИХ-ын даргад огцрох шаардлага тавьсан. УИХ-ын дарга тодорхой үндэслэлүүдээр тайлбар өгсөн ч гурван хуудас тайлбарыг хүлээж аваагүй. УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс маань сонсоогүй. Энэ үеэр гишүүдтэй хамт ирсэн хүмүүс нь УИХ-ын дарга руу дайрсан. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн" хэмээн мэдэгдсэн юм.
Мөн жагсаал зохион байгуулагчид болон МАНАН-гийн эсрэг “Монгол түмний нэгдэл” бүх нийтийн жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг албан бичгээр өгөв. Албан бичгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Харин баасан гарагт болсон УИХ-ын чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат нар харилцан уучлалт гуйсан юм. Тэрээр "Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга таниас уучлалт хүсч байна. Хүлээж авна уу. Бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдалтай зөрчилдсөн учраас жагсаал дээр болсон нөхцөл байдлыг харгалзан тийм зүйл болсон гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Танд бас баярлалаа" хэмээсэн юм. Хэлсэн үгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Төв талбайд нийт 30 гэр барьсан. Суултад оролцогчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа аж. Одоогийн байдлаар 800 мянган иргэн гарын үсэг зураад байгаа гэлээ.

Монголын хамгийн олон ажилтантай, хамгийн том компанийг удирдаж буй Армандо Торресийн ярилцлага
Армандо Торрес 2017 оны зургаадугаар сараас “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Тэрээр 2016 оноос хойш “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Рио Тинто”-гийн “Оюу толгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байв. Химийн инженер мэргэжилтэй тэрээр Монголоос 10 мянган бээрийн цаана орших Бразилд төрж өсчээ. Ажлын гараагаа эх орондоо эхлүүлсэн А.Торрес одоо Монголын хамгийн олон ажилтантай, хамгийн том компанийг удирдаж байна. Иймд түүнийг CEO цувралынхаа 2019 оны эхний зочноор урилаа. Ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу.
Энэ онд мөрдөж эхэлсэн ипотекийн зээлийн шинэ журмын ГОЛ ЗААЛТУУД
“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газар өнгөрсөн онд батлан, энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэллээ. Мөн энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмж, 500 тэрбум төгрөг болгосон. 2018 онд 309 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,676 иргэнд олгосон юм. Харин энэ онд Монголбанкнаас 192 тэрбум (сар бүр 16 тэрбум төгрөг), улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 орчим тэрбум төгрөг санхүүжүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
"Гэмтлийн эмнэлэгт өвдөгний 200 гаруй төрлийн эмгэгийг эмчлэх боломжтой"
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхантай ярилцлаа. АШУҮИС-ийг төгссөнөөс хойш энэ эмнэлэгтээ 12 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр дарга боллоо гээд дур сонирхолтой мэс засалчийн ажлаа орхиогүй. Өдөр бүр хагалгаанд орж, бусад залуу эмч нарын адилаар тасралтгүй суралцаж, эмнэлэгтээ орчин үеийн мэс заслын аргуудыг нэвтрүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр ажилласаар байна. Т.Мөнхсайхан эмчтэй тус эмнэлэгт нэвтрүүлсэн орчин үеийн эмчилгээ, үйлчилгээний талаар ярилцсан юм. ЭНД дарж ярилцлагыг хүлээн авна уу.

МСҮТ-д суралцагч сар бүр 70-100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар боллоо
Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэр гаргалаа. Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.

Канад улс ирэх гурван жилд НЭГ САЯ гаруй цагаач хүлээн авна
Канадын засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд нэг сая гаруй цагаач хүлээн авах тухай төлөвлөгөөг зарлажээ.
Тодруулбал, Канад улс 2019-2021 оны хооронд 1,080,000 гаруй тогтвор суурьшилтай амьдрах цагаачид хүлээн авахаар төлөвлөж байгаа хэмээн тус улсын цагаачлалын газрын сайд Ахмед Хуссэн мэдээллээ. Энэ асуудлыг Канадын засгийн газарт өргөн барих 2018 оны цагаачлалын жилийн тайланд тусгаж өгсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
2019-2020: Хаана, ямар ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрүүд зарлагдах вэ?
Гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутан, залууст мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах Засгийн газрын тэтгэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Олон улсын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж хүн бүрт бий. Тиймээс та гадаадад суралцахаар төлөвлөж байгаа бол яг одооноос эхлэн нарийн төлөвлөгөө гарган бэлдэж эхлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
"Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг ЖҮЖИГ байсныг нотлох баримтуудыг дэлгэлээ
"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн оролцогчид жүжиглэдэг байсныг Оросын Россия сувгаар гарсан "Идущие к чёрту" баримтат киногоор нотолжээ.
Хэд хэдэн хурц сэдвээр баримтат кино хийж байсан сэтгүүлч Борис Соболев "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ард чухам юу нуугдаж байсныг, үнэхээр зөн билэгтэн хүн байдаг эсэхийг эрэн сурвалжлан, нэвтрүүлгийн оролцогчид болоод хөтлөгч, редакторуудаас ярилцлага авч, оролцогчдод даалгавар өгөн шалгасан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.