SONY PICTURES ХУЛГАЙН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ НИЙТЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Энэ оны хамгийн аймшигтай хакеруудын халдлагад өртсөн Sony Pictures Entertainment хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөрсдийнх хувийн мэдээллийг дэлгэхгүй байхыг анхаарууллаа.
Өнгөрсөн ням гаригт компанийн өмгөөлөгч Девид Боиес Re/Code, The New York Times зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд руу захидал илгээжээ. Тэрээр захидалдаа хакеруудын дэлгэсэн аливаа материалыг хэвлэн нийтлэхгүй байж, интернетээс татаж авсан эсвэл өөр ямар нэг замаар хэвлэлийн газарт ирсэн хувийг нь устгахыг анхааруулж, устгасан гэдгээ баталсан захидал явуулахыг шаардсан байна.
Хэрвээ тухайн байгууллага энэхүү хүслийг гүйцэлдүүлэхгүй аваас Sony одоо учраад байгаа хохирлыг улам даамжруулахгүйн тулд чадах бүхнээ хийх болно гэжээ.
ХАКЕРУУДЫН ДЭЛГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ДЭНДҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙНА
Өнөөдрөөс яг 20 хоногийн өмнө болсон кибер халдлагын дараа өөрсдийгөө GOP буюу “Энх тайвны хамгаалагчид” гэж нэрлэсэн хакерын бүлэг нийт найман удаа Sony-гийн мэдээллийг олон нийтэд дэлгээд байгаа билээ. Холливудын оддыг доромжилсон утга агуулга бүхий цахим зурвасууд, нээлтээ хийгээгүй байсан дөрвөн кино, нээлтээ хийсэн нэг кино, захирлуудын цалин, цахим шуудангийн хаяг, санхүүгийн мэдээлэл болон бизнесийн төлөвлөгөө гээд хамаг байдаг бүхнийг нь дэлгэчихсэн.
Анх халдлагад Хойд Солонгосыг буруутгаж байсан билээ. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн танилцуулга нь гарах болсон “Ярилцлага” уран сайхны кинонд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг хөнөөхөөр завдаж байгааг харуулна. Гэтэл хэсэг хугацаанд хүлээзнэхийг хүссэн Хойд Солонгосын тал өөрсдийгөө халдлагад буруугүй гэсэн ч GOP-ийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
ХАЛДЛАГЫН УЛМААС ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧИРНА
Sony Pictures энэ халдлагын улмаас компанид хэдэн зуун сая долларын хохирол учирна гэж үзэж байгаа. Компанид учрах хохирлын дийлэнхийг “Хэн үүний ард байв?” гэх тоглоом болон ирээдүйд болзошгүй хакеруудын дайралтаас сэргийлэхийн тулд техник, тоног төхөөрөмжүүдээ шинэчлэхэд зарцуулах юм.
Нэгдүгээрт хакеруудаас бүрэн ангижраагүй байгаа, хоёрдугаарт дахин тэд ямар мэдээлэл цацах вэ зэрэг олон асуудал байгаа учраас компани яг хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах тухай дэлгэхээс зайлсхийжээ. Хамгийн чухал нь компанийн бусадтай хийсэн гэрээ хэлэлцээр, маркетингийн бодлого, бизнес төлөвлөгөө бөгөөд үүнийг мөнгөөр хэмжих боломжгүй гэж үзэж байна.
Sony Pictures-ийн халдлагатай холбоотой мэдээллүүд:
- Sony Pictures дэндүү том дайсантай учирчээ
- БНАСАУ: “Бид биш ч гэсэн баяртай байна”
- Хойд Солонгосын “Кибер Арми” хэр хүчирхэг вэ?
- Sony Pictures хакерийн халдлагад Хойд Солонгосыг буруутгав
- Хойд Солонгос Sony Pictures-ийн халдлагад буруугүй гэж нотлохыг хүссэнгүй
- Sony-д хүргэх зурвас: “Ярилцлага” киног гаргахгүй байхыг анхааруулж байна