МОРЬ ЖИЛД МОНГОЛЧУУД ГУРВАН САЯ БОЛНО
Эрүүл мэндийн салбарын 2014 оны онцлох үйл явдлыг хүн нэмбэл, хүнс нэмэхийн бэлгэдэл төрөлтийн мэдээллээр эхэлье. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооноос хийсэн тооцооллоор морь жилдээ багтан Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх бололтой. Монгол Улсын хүн амын тоо:
- 1963 онд- 1 сая /40250/
- 1988 онд- 2 сая /75832/ хүрсэн бол
- 2015 онд- 3 сая /анх удаа жилд 80 мянга гаруй шинэ иргэн мэндлэх тооцоо бий/ болно.
Манай улсад төрөлтийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар улсын хэмжээнд 75213 шинэ иргэн мэндэлсэн бол арваннэгдүгээр сард 6449 нярайг өлгийдөн авчээ. Улсын хэмжээнд сард дунджаар 6000 гаруй хүүхэд төрж буйгаас харахад 2014 онд Монгол Улсад анх удаа 80 мянган иргэн мэндэлж дээд амжилт тогтоох нигуур байна.
Төрөлтийн талаарх тоон мэдээллийг графикаас харна уу.
УЛС ТӨРЖИЛТ ХЭРЭЭС ХЭТРЭВ
-Эрүүл мэндийн салбар өнгөрч буй онд урьд өмнө байгаагүйгээр улстөржлөө. Хоёр долоо хоногийн өмнө халаагаа өгсөн Н.Удвал сайд ажлаа хүлээн авахдаа энэ салбарыг улстөрөөс ангид байлгана хэмээсэн ч ам, ажил хоёр алд, дэлэм зөрөв. Тэрбээр Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн захирлуудыг өөрийн үзэмж, намын харьяаллаар өөрчилж, халж сольж эхэлсэн. Хамгийн сүүлд өнгөрч буй онд Гэмтлийн эмнэлгийн захирлын асуудал жил тойрон хэл ам дагуулсаар шийдэгдсэн.
Тэрбээр тус эмнэлгийн захирлаар эхлээд МАХН-ын гишүүн, гавьяат эмч Л.Жамбалжавыг томилсон нь хууль бус томилгоо болов. Дараа нь мэдрэлийн мэс засалч Ц.Энхбаяр гэгч эмчийг томилсныг мэргэжлийн бус, удирдан зохион байгуулах чадваргүй хэмээн хамт нь голсноос бүх асуудал үүссэн. Хүлээн зөвшөөрөгдөөгүй захирал улсын хэмжээнд гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ганц эмнэлгийн 20 гаруй эмчийг ажлаас халж, оронд мэргэжлийн бус хүмүүсийг томилсон байдлыг хурцатгаж, хэл амны бай болсон билээ. Эцэст нь өнгөрсөн тавдугаар сард гавьяат эмч З.Мэндсайханыг тус эмнэлгийн захирлаар томилсноор хэл ам намжив.
ХАРИУЦЛАГА ҮГҮЙЛЭГДСЭН САЛБАР
Баянхонгор аймгийн харьяат, долоон настай Н.Энхбилэг охинд вакцин буруу хийсний улмаас бие нь өвдөн, хүндэрч ЭХЭМҮТ-д ирсэн билээ. Эх, нялхсын эмнэлэгт ирсэн ч охины бие сайжралыг олсонгүй, улам дордож эд эрхтэн нь үхжин, зарим хуруугаа тайруулсан. Эцэст нь “Охин хүнд өвчтэй, тэр нь вакцин хийлгэснээс болж сэдэрсэн.
Тиймээс манай эмч, сувилагч нарын буруу биш” хэмээн Эрүүл мэндийн дэд сайдаас эхлэн эмч, мэргэжилтнүүдээ өмгөөлж эхлэв. Аргаа барсан аав, ээж нь эцэстээ охиноо гадаадад эмчлүүлэхээр болж, олон түмнээсээ хандив тусламж гуйж байлаа. Н.Энхбилэг охин БНСУ-д эмчлүүлэн өвчин зовиургүй болоод ирсэн ч насны өвчтэй болон хоцорчээ.
Солонгосын эмнэлгийн шинжилгээгээр охин удамшлын ямар нэг өвчингүй бөгөөд судас нарийсах өвчин нь вакцин хийсэн эмчийн буруугаас болсныг магадалсан аж. Олон нийт бухимдан хүлээн асуудал одоо ч шийдэгдээгүй охин эмчийн хяналтад, аав ээж нь эмнэлэгт ойр байхын тулд Улаанбаатар өрөө хөлслөн амьдарч байна. Эмнэлгийн ажилтнуудын хариуцлагатай энэ мэт үйлдлээс болж нэгэн гэр бүл хохирч үлдлээ.
ХҮҮХДЭД АНХ УДАА ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛАА
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хүүхдэд анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо хийлээ. Манай эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарч өнгөрсөн гурав, есдүгээр сард дөрвөн нас, нэг настай хоёр хүүхдэд энэ нарийн түвэгтэй мэс заслыг амжилттай хийлээ.
ЭБОЛАГ ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРТАЙ БОЛОВ
Дэлхийн есөн оронд тархаж, 20 мянга орчим хүнийг халдварлуулж, 6500 хүний аминд хүрсэн эбола вирусын халдвараас сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам анхаарал тавин ажиллаж байна. Манай улсад ийм халдвар гараагүй бөгөөд ДЭМБ-аас эболагийн халдварыг илрүүлэх өндөр хүчин чадалтай оношлогооны тоног төхөөрөмжийг ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.
Герман улсад үйлдвэрлэсэн, 1500 еврогийн үнэ бүхий энэ төхөөрөмж нь халдварыг 97-100 хувь илрүүлэх хүчин чадалтай. Ингэснээр манай улс уг оношлуурыг авсан Азийн анхны улс болжээ.
САЙХАН СЭТГЭЛЭЭР БҮТСЭН ЭМНЭЛЭГ
Манай улсад хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүй. Ийм хүнд үед Ажиа Ринбүүчи хандив цуглуулан ЭХЭМҮТ-д зургаан давхар, Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих санаачилгаа гарган ажилласан нь биеллээ олж, эмнэлэг өнгөрсөн есдүгээр сард хаалгаа нээлээ. Сайхан сэтгэлийн үрээр бүтсэн энэ эмнэлэгт Монголын үрс эмчлүүлж байна.
-Ажиа Ринбүүчи: Суварга шүтээн босгох нь буян боловч хүүхдийн эмнэлэг барих нь цаглашгүй буян болой-
ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг 23 ортой, жилд 800-900 хүүхэд эмчлүүлдэг байж. Шинэ эмнэлэгтэй болсноор цусны эмгэгтэй хүүхдийг хүлээн авах ор хангалттай болжээ. Мөн Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж буй бүх төрлийн хавдартай хүүхдүүдийг шинэ эмнэлэгтээ шилжүүлэн авахаар бэлтгэл хангаж байна.
ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВТЭЙ БОЛЛОО
-ЭХЭМҮТ-д энэ онд Үр шилжүүлэн суулгах лаборатори байгууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-ийн Үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, үр шилжүүлэн суулгах лабораторид шаардлагатай 10 гаруй нэр төрлийн 310.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй орнуудад сургажээ.
Тус төвд 2014 оны эхний арван сарын байдлаар 1100 хүн шинжилгээ хийлгэсэн бөгөөд үрийн шингэнийг угааж умайд цацах 50 ажилбарын үр дүнд гурван эх жирэмсэлжээ. Үр шилжүүлэн суулгуулахаар гадаад руу олноор явах иргэдийнхээ цувааг бууруулах зорилгоор эхлүүлсэн анагаах ухааны энэ ололт амжилт салбарын онцлох үйл явдалд тооцогдох нь зүй.
ДУТУУ ТӨРӨЛТ 2.1 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
2014 оныг эрүүл мэндийн салбар “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилд дутуу төрөлт өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн таагүй мэдээлэл байна. Энэ талаар нарийн судалгаа хийгээгүй ч эхчүүдийн эрүүл мэнд сайнгүй, гадаад орчин буюу агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг мэргэжлийн эмч нар тайлбарлав.
ХОЁР ДЭД САЙДТАЙ САЛБАР
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын багтаж ажилласан Шинэчлэлийн Засгийн газар унаж, шинэ Засгийн газар байгуулагдлаа. Шийдлийн Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Г.Шийлэгдамба томилогдов.
Тус яам хоёр дэд сайдтай бөгөөд дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нар ажиллана.
- Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүд хөнгөн өвдсөн хүүхэд хүлээн авдаг, эмчилгээг буруу удирдсанаас хүүхэд хүндэрвэл хариуцлагаас мултрахын тулд улсын эмнэлэг рүү түлхдэг дутагдал байгааг иргэд, улсын эмнэлгийн эмч нар хэлж байна. GoGo.mn сайт хүүхдийн өвчлөл, ханиад томуу дэлгэрч, эмнэлгүүд ачаалалдаа түүртдэг цагаар энэ сэдвийг хөндөн цуврал сурвалжлага бэлтгэсэн юм.
- БНСУ-ын “Кореа” их сургуулийн “Анам” эмнэлгийн Зүрх судасны төвийн эмч, докторант оюутан Ц.Саруул GoGo Cafе булангийн зочноор уригдсан билээ.
Түүний Монгол, Солонгосын эрүүл мэндийн салбарын газар, тэнгэр шиг ялгааг өгүүлсэн “Ц.Саруул: Миний дурлаж хийсэн ажил болохоор бага цалинтай ч би Монголдоо л ажиллана” ярилцлага уншигчдын сонирхлыг ихэд татсан билээ.
- Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн багцын 50 тэрбум төгрөгийн 23.9 тэрбумыг эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх, барилгын засвар үйлчилгээнд зарцууллаа. Ингэснээр аймгуудын нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирч, орон нутгаас оношлогоо, шинжилгээ хийлгэхээр ирэх иргэдийн урсгал 30-40 хувиар буурсан байна.